УИХ-ын 11 дүгээр тойрогт МАН-аас Говь-Алтай аймагт нэр дэвшигч Шатарбалын Раднаасэд Сонгуулийнхаа сурталчилгааны нээлтийг аавынхаа төрсөн нутаг, наран ургах зүгт орших Алтай нутгийн үүд болсон Дэлгэр сумаас эхэллээ.

2016 Оны 6 Сарын 14

УИХ-ын 11 дүгээр тойрогт МАН-аас Говь-Алтай аймагт нэр дэвшигч Шатарбалын Раднаасэд Сонгуулийнхаа сурталчилгааны нээлтийг аавынхаа төрсөн нутаг, наран ургах зүгт орших Алтай нутгийн үүд болсон Дэлгэр сумаас эхэллээ.

Нутгийн зон олон хүүгээ алд цэнхэр хадгаа дэлгэн мөнгөн аягатай сүү барьж тосон авахад, уул,  ус хангай, дэлхий нь хур бороогоо хайрлалаа. Хувьтай хүн хур борооноор хэмээх ухаант мэргэдийн үг юутай үнэн хэмээн нутгийн ахан дүүс ихэд билэгшээн унаган нутгийн хүүгээ уурхайн түрлэгээр угтан авсан юм.

Нэр дэвшигч Шатарбалын Раднаасэд бол хууль тогтоох процедурын нарийн чимхлүүр ажлыг анхан шатнаас нь удирдах албан тушаал хүртэл хийж ирсэн мэргэшсэн хуульч, өндөр боловсролтой, залуу үеийн төлөөлөл болсон чадварлаг боловсон хүчин юм. Тийм ч учраас нутгийн зон олон хууль ёс гажуудаад байгаа энэ цаг үед хамгийн хэрэгтэй, нүдээ олсон зөв илгээлтийг МАН хийжээ хэмээн бахдаж байв. МАН энэ удаагийн мөрийн хөтөлбөрт Говь-Алтай аймагтай холбоотой, шийдлээ хүлээсэн таван асуудлыг зангидан танилцуулж байгаа билээ. 

Дэлгэр нутгийн суугуул иргэд МАН-ын мөрийн хөтөлбөрийг Алтай нутгийн хөгжлийг дэмжих бодит боломж хэмээн харж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн орон нутгийн өмнө тулгамдаад байгаа зарим асуудлыг нэр дэвшигч Шатарбалын Раднаасэдэд уламжилж, шийдлийн гарцаа тодорхойлон ажиллахыг захисан. Тухайлбал: Малын түүхий эдийн үнэ унаж, заримдаа бүр ямар ч үнэгүй хог болж хэвтэхэд хүргэсэн бодлогын алдааг засах шаардлагатайг хэлсэн.

Мөн орон нутагт нэвт шингэсэн намчирхал, улс төржилт хэрээс хэтэрч, орон нутгийнханыг туйлдуулж байгаад нутгийн иргэд санаа зовж байна.

Нэр дэвшигч Шатарбалын Раднаасэд иргэдийн зүгээс тавьж буй олон хүндрэлтэй асуудлыг шийдэх шаардлага, боломж байгааг хэлсэн. Ялангуяа, хий хоосон намчирхалыг таслан зогсоох, малын гаралтай түүхий эдийг үнэ цэнэтэй болгох зайлшгүй шаардлагатайг тэмдэглэсэн.

Дэлгэр сумын зон олон нутгийн унаган хүүдээ итгэл үзүүлэхээ илэрхийлж, уухайлан дэмжиж, бас түмэн олныхоо өмнө тулгарсан бэрхшээлийг шийдвэрлэхийг захиж байлаа. Уулзалтын төгсгөлд сумын соёлын төвийн тог гадны нөлөөтэй тасарсан ч нэр дэвшигчийн нутгийн ахан дүүстэйгээ хийсэн халуун дулаан уулзалтад саад болсонгүй.

 

Сүүлийн: Говь-Алтай аймаг

Онцлох: Говь-Алтай аймаг