УИХ-ын сонгуулийн 11-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ш.Раднаасэд болон аймгийн ИТХ-ын 40 нэр дэвшигчийн сурталчилгааны ажил Говь-Алтай аймгийн спорт цогцолборт ёслол төгөлдөр боллоо.

2016 Оны 6 Сарын 14

Сонгуулийн тухай хуулинд заасны дагуу 6 сарын 11-ний өдрөөс эхлэн нэр дэвшигчдийн сурталчилгааны компанит ажил эхэлж байгаатай холбогдуулан УИХ-ын сонгуулийн 11-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ш.Раднаасэд болон аймгийн ИТХ-ын 40 нэр дэвшигчийн сурталчилгааны компанит ажил Говь-Алтай аймгийн спорт цогцолборт ёслол төгөлдөр боллоо.

 Нутгийн ард иргэд төрөлх нутагтаа ирсэн нэр дэвшигчээ найрсагаар хүлээн авч байна. Гараа сайн бол бариа сайн гэдэг шиг уугуул нутгийн хүүгийн гараа уухайн дуутай сайхан эхэллээ.

Нэр дэвшигч Ш.Раднаасэд нь мөрийн хөтөлбөртөө тулгуур 5 зорилтыг багтаасан бөгөөд Ус чандмань эрдэнэ, “Элэг бүтэн алтай” гэх мэт Говь-Алтай аймгийн өмнө тулгамдсан чухал асуудлуудыг хөндсөн мөрийн хөтөлбөрөө танилцуулахад  иргэд, дэмжигчид  маш таатайгаар хүлээн авлаа. 

Алтай нутагт Ардын намаас дэвшиж буй уугуул нутгийн хүү Ш.Раднаасэд болон тус намаас нэр дэвшиж буй ИТХ-ын 40-н нэр дэвшигчид хүчтэй байгаа нь спорт цогцолбор дүүрэн цугларсан дэмжигчидээс харагдаж байна. Тэрээр хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид болон ард иргэд  Монгол ардын намаас дэвшсэн улс төрчидөө эргэлзээгүйгээр  дэмжих бодолтой байгаагаа  илэрхийлж байна.

Алтай нутгийн алдар цуутнууд Ш.Раднаасэдийг дэмжсээр байна. Арлын Япон улсад суугаа Их аварга Харумо Фүжи  Бямбадорж болон өмнөх сонгуульд  Говь-Алтай аймгаас  УИХ-д  суусан Ц.Дашдорж,  “Алтай констракшн” ХХК-ийн ерөнхий захирал, МУ-ын манлай уяач Х.Бат-Эрдэнэ, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Т.Очирхүү  гэх мэт алдар цуутнууд дэмжиж буйгаа илэрхийлж байна.

 

Сүүлийн: Говь-Алтай аймаг

Онцлох: Говь-Алтай аймаг