Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны дарга В.РЭНЦЭНДОРЖ: Миний хувьд ямар нэгэн ял шийтгэл байхгүй. Энэ бичиг баримтаа ч сонгуулийн хороонд бүрдүүлж өгсөн.

2016 Оны 5 Сарын 28

В.Рэнцэндорж: Говь-Алтайн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэгч байна

-Бид удаа дараа аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг ярьж байгаа. Сонгуулийн тухай хуульд зааснаар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаар сонгуулийн хороог бүрдүүлэх ёстой. Гэтэл Говь-Алтай  аймгийн сонгуулийн хорооны есөн гишүүний дөрөв нь үүрэг гүйцэтгэгч болон түр ажлын байран дээр ажиллаж байгаа иргэнээр бүрдүүлсэн байгаа. Сонгуулийн тухай хуулийн дагуу тавдугаар сарын 17-ны өдөр  улс орон даяар орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх шийдвэрийг СЕХ гаргасан байгаа. Гэтэл Говь-Алтай аймгийн сонгуулийн хороо гаргасан шийдвэрээ зарлахгүй байсаар тавдугаар сарын 20-ны өдөр ажлын цаг дууссаны дараа зарласан. Ингэхдээ Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны дарга В.Рэнцэндорж,  дэд дарга В.Сүррагчаа, бүлгийн дарга  Ш.Эрдэнэбат нарыг бүртгэхээс татгалзсан. МАН-ын хорооны дэд дарга Р.Сүррагчааг ял шийтгэлтэй байж магадгүй гэдэг үндэслэлээр бүртгэхээс татгалзаж байгаа. Монгол Улсын хэмжээнд УИХ, орон нутагт нэр дэвшигчид цагдаагаас ял шийтгэлгүй гэдэг хуудас авдаг. Миний хувьд ямар нэгэн ял шийтгэл байхгүй. Энэ бичиг баримтаа ч сонгуулийн хороонд бүрдүүлж өгсөн. Тэгэхээр сонгуулийн хороо албан бичиг байсаар байхад ял шийтгэлтэй байж магадгүй гэж үзэж байгаа нь хууль зөрчиж байна.

Сүүлийн: Говь-Алтай аймаг

Онцлох: Говь-Алтай аймаг