Булганчууд шинэ жилийн баяраа тэмдэглэв.

2016 Оны 3 Сарын 9

    Аймгийн Намын хорооноос 2015 оны төгсгөлд сумдын намын хороодын тайлан хурлыг хуралдуулж, намын гишүүдийн шинэ жилийн баярыг зохион байгуулахад сум бүрт 300 000 төгрөгийн дэмжлэг үзүүлэв. Аймгийн Намын хорооны тэргүүлэгчид сумдад хуваарилагдан Шинэ жилийн баярт нь оролцож, Намын хорооны даргын мэндчилгээг хүргэж, тэргүүний намын гишүүдээ шагнаж урамшуулан, намд шинээр гишүүн элсүүлэх арга хэмжээг зохион байгуулав. 12 сарын 31-ний оны үдэш Аймгийн төвийн намын гишүүд Намын хорооныхоо байранд цуглаж, Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболдын видео мэндчилгээг хүлээн авч, 2015 оны ажил үйлс, амжилт бүтээлийн талаар санал солилцож, шинэ оноо хамтдаа угтацгаав.