НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРГИЙН МАН-ЫН ХЯНАЛТЫН ХОРООНЫ ДУНД ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН ЯВУУЛЛАА

2016 Оны 3 Сарын 29

Нийслэлийн МАН-ын Хяналтын хорооноос 9 дүүргийн МАН-ын 152 үүрийн хяналтын хэсгүүдийн дунд зарласан "Тэргүүний хяналтын хэсэг" шалгаруулах болзолт уралдаанд Баянзүрх дүүргийн 20-р хороо МАН-ын 39-р үүрийн Ц.Чунаг даргатай хяналтын хэсгийн хамт олон 1-р байр эзэллээ.

Мөн Баянзүрх дүүргийн МАН-ын Хяналтын хорооноос анх удаагаа 9 дүүргийн хяналтын хорооны дунд үзүүлэх сургалтыг амжилттай зохион явууллаа.
Тус арга хэмжээнд Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгалан, Нийслэлийн МАН-ын хяналтын хорооны дарга О.Оюун нар оролцож нийт 130 гаруй хяналтын хэсгийн гишүүд хамрагдлаа.Арга хэмжээг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн МАН-ын 39-р үүрийн Ц.Энхбаатар даргатай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хороо

 

Сүүлийн: Баянзүрх дүүрэг

Онцлох: Баянзүрх дүүрэг