Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хороо намын идэвхтэн гишүүддээ шагнал гардууллаа

2016 Оны 3 Сарын 11

Өнөөдөр ( 2016.03.11 ) Тусгаар тогтнолын ордонд шагналын хур буусан сайхан өдөр байлаа.

Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооноос намын идэвхтэн гишүүддээ шагнал гардуулах арга хэмжээг зохион байгуулж дүүргийнхээ намын анхан шатны байгууллагуудыг оролцуулан нийт 112 гишүүнийг Монгол Ардын Намын шагнал
- Ахмад зүтгэлтэн,
- Эх орны төлөө,
- Хүндэт тэмдэг,
- Тэргүүний ажилтан цол тэмдэгүүдээр шагналаа.

Тус арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга Э.Бат-Амгалан, Нийслэлийн Монгол Ардын Намын Хорооны Дарга Ц.Сандуй, Дэд дарга Д.Энхтөр, Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга Г.Атармаа, тэргүүлэгч Р.Мөнхбат, Хэрэг эрхлэх газрын дарга Б.Эрдэнэбаяр,
нар шагнал гардуулах үйл ажиллагаанд оролцож намын гишүүддээ шат шатны сонгуульд амжилттай оролцохыг уриаллаа.

БИД ХАМТДАА.

Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хороо

Сүүлийн: Баянзүрх дүүрэг

Онцлох: Баянзүрх дүүрэг