Жанжин Д.Сүхбаатарын төрсөн гэрийн буурин дээрх дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө

2016 Оны 3 Сарын 2

Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны 95 жилийг ой "Эх орончдын өдөр"-ийн баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга Э.Бат-Амгалан, дэд дарга Г.Атармаа болон тэргүүлэгчид, албан хаагчид, намын анхан шатны байгууллагын дарга, намын гишүүдийн төлөөллийн хамт 

Баянзүрх дүүргийн 12-р хороонд орших Их жанжин Д.Сүхбаатарын төрсөн гэрийн буурин дээр бүтээсэн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө. 
Мөн цэцэг өргөх ёслолд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Төмөрчулуун оролцож хүндэтгэлийн үг хэллээ.

Сүүлийн: Баянзүрх дүүрэг

Онцлох: Баянзүрх дүүрэг