Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хороо шинэ даргаа сонголоо.

2016 Оны 1 Сарын 25

Өнгөрөгч Баасан (2016.01.22) гарагт Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хороо хуралдаж Намын хорооны шинэ даргаа сонголоо.

Хурал Монгол Ардын Намын үндсэн дүрмийн дагуу Дүүргийн намын хорооны нийт гишүүдийн олонхийн ирцтэйгээр амжилттай хуралдаж
Н.Баярмөнх дарга өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн бөгөөд шинэ даргад дүүргийн намын хорооны тэргүүлэгч Э.Бат-Амгалан, Ц.Нацагдолгор нар нэр дэвшиж санал хураалтад оролцсон нийт гишүүдийн 87%-ийн саналаар тэргүүлэгч Э.Бат-Амгалан шинэ даргад сонгогдлоо.

Шинээр сонгогдсон даргадаа ажлын өндөр амжилт хүсье.
Бид хамтдаа

Сүүлийн: Баянзүрх дүүрэг

Онцлох: Баянзүрх дүүрэг