Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадаа ажлын байраар хангана

2016 Оны 10 Сарын 4

    Дүүргийн ИТХ-ын сонгуульд Баянгол дүүргийн зургадугаар хороонд МАН-аас Ганбаатарын Бат-Эрдэнэ нэр дэвшиж байна. Г.Бат-Эрдэнэ 1984 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн, 2006 онд “Мандах бүртгэл” дээд сургууль, 2012 онд Удирдлагын  Академийг тус тус төгссөн. 2015 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Нягтлан бодогч, татварын байцаагч мэргэжилтэй ба 2006-2010 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Сан хөрөнгийн газарт нягтлан бодогч, 2010-2013 онд Төр засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт Шадар сайдын багцын мэргэжилтэн, 2013 оноос МАН-ын Санхүү, тайлан бүртгэлийн албаны даргаар ажиллаж байна. Баянгол дүүргийн зургадугаар хороонд 2006 оноос хойш амьдарч байгаа аж.

   Г.Бат-Эрдэнийн дэвшиж байгаа Баянголын зургадугаар хороонд хүүхдийн тоглоомын талбай, орчны тохижилт, төрийн үйлчилгээний хүртээмжийн асуудал хамгийн ихээр тулгамдаж байна. Баянгол дүүргийн МАН-ын хорооноос найман зорилт бүхий мөрийн хөтөлбөр дэвшүүлж дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцож байгаагаас тухайн хороонд хүүхэд залуучуудийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх сагсан бөмбөг, хөл бөмбөгийн талбайг шинээр тохижуулах, хуучин талбайг засах ажлыг оруулжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настай иргэдээ түр болон тогтмол ажлын байраар хангахаар мөрийн хөтөлбөртөө тусгажээ. 

Т.Улаан

Сүүлийн: Баянгол дүүрэг

Онцлох: Баянгол дүүрэг