”Ард түмнээ сонсъё аян” Архангай аймагт үргэлжиллээ

2015 Оны 9 Сарын 19
Монгол Ардын Намын хоёр дахь жилдээ үргэлжилж буй “Ард түмнээ сонсъё” аян Ардын намын анхны дарга С.Данзангийн төрсөн нутаг Архангай аймагт нээлтээ хийлээ. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт болон яамдын дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нараас бүрдсэн баг ажиллаж байна.

Архангайн ерөнхий төлөвлөгөөг хүлээлгэн өгөв
Монгол Ардын Намын хоёр дахь жилдээ үргэлжилж буй “Ард түмнээ сонсъё” аян Ардын намын анхны дарга С.Данзангийн төрсөн нутаг Архангай аймагт нээлтээ хийлээ. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт болон яамдын дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нараас бүрдсэн баг ажиллаж байна. Аймгийн ЗДТГ-ын байранд аяны нээлттэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийв. У.Хүрэлсүх намаас зохион байгуулж буй аяны  үр дүнгийн талаар товч мэдээлсэн. Аяны үргэлжлэх хугацаанд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд С.Батболд баруун аймгуудад,  Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан баг зүүн болон говийн бүсийн аймагт ажиллаж 100 мянга гаруй иргэнтэй уулзсаны зэрэгцээ ажлын хэсгүүд гаргаж иргэдийн санал, хүсэлтүүдийг багцлан Засгийн газарт хүргүүлэн шийдвэрлүүлж байгааг дуулгалаа. Энэ үеэр Архангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай “Булган хангай” орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөг хүлээлгэн өгсөн юм. “АРТСИТИ” компаниар зураг төслийг хийлгэсэн байна. Аймгийн нисэх буудлын чөлөөлөгдсөн 60-110 га талбайд орчин үеийн орон  сууцны хороолол сүндэрлэнэ. Бүтээн байгуулалтыг 2011-2021 оны хооронд өрнүүлж эхний ээлжийг 2011-2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Уг аймаг 91 мянган хүнтэй улсын хэмжээнд хүн амын тоогоор дөрөвт, 2.6 сая мал тоолуулж малын тоогоор гуравт бичигдэх болсон аж.

Сүүлийн: Архангай аймаг

Онцлох: Архангай аймаг