A PHP Error was encountered

Severity: 8192

Message: Invalid characters passed for attempted conversion, these have been ignored

Filename: helpers/cms_helper.php

Line Number: 155

Backtrace:

File: /home/admin/web/nam.mn/application/helpers/cms_helper.php
Line: 155
Function: hexdec

File: /home/admin/web/nam.mn/application/controllers/front/News.php
Line: 54
Function: id10

File: /home/admin/web/nam.mn/application/controllers/front/News.php
Line: 120
Function: view

File: /home/admin/web/nam.mn/public_html/index.php
Line: 148
Function: require_once

ЗУРГААН САЙДЫН нэрсийг өргөн барилаа

ЗУРГААН САЙДЫН нэрсийг өргөн барилаа

Сэтгүүлч
12 цаг 31 минутын өмнө

OPEN.PARLIAMENT.MN
63d4fe 03 x800

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу

  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар УИХ-ын гишүүн Цэрэндашийн Оюунбаатарыг,
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Намдагийн Батцэрэгийг,
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Баярбаатарын Болорыг,
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн Зангадын Баянсэлэнгийг,
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар УИХ-ын гишүүн Мөнхчулууны Зоригтыг,
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг тус тус томилуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.