“Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо нь Монгол Улсын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдаас сурлага, урлаг спортын өндөр амжилт гаргасан, нийгэм олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцдог, оюутны өөрийн удирдах байгууллагад бодит хувь нэмэр оруулсан шилдгийн шилдэг 9 оюутныг шалгаруулж “Эрдмийн Хонх” Монгол Оюутны Тэргүүн Дээд шагнал гардуулах ёслолыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уламжлалтай билээ. Өнгөрсөн 2018, 2019, 2020 оны “Эрдмийн Хонх” Монгол Оюутны Тэргүүн Дээд шагнал гардуулах ёслолыг Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын Дарга У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулсан.
Энэ удаад “Эрдмийн Хонх” Монгол Оюутны Тэргүүн Дээд шагнал гардуулах ёслолыг зохион байгуулахдаа бидний зүгээс дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан цахим хэлбэрээр зохион байгуулж, шалгарсан оюутнуудын шагнал урамшууллыг халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин өөрсдийн биеэр гэр гэрт нь 2020 оны 12-р сарын 31-ний өдөр гардуулан өгсөн.
Х.Идэр нь Австрали улсын Мелбурн хотын Холмесглений их сургуулийн III дамжаанд “Бизнесийн удирдлага” мэргэжлийн хөтөлбөрөөр амжилттай суралцаж байна. Тэрээр Австрали улсад суралцдаг ч Монгол улсынхаа оюутан залуучууд, сурагч дүү нартаа зориулан хөгжлийн хөтөлбөр, олон нийтийн арга хэмжээг тасралтгүй зохион байгуулдаг. Түүний амжилтуудаас дурдвал:
Г.Ган- Эрдэнэ нь оюутан залуучууд, сагсан бөмбөг сонирхогчдын дунд KINGGANAA гэдэг нэрээр танигдсан бөгөөд Монгол улсын 3х3 оюутны шигшээ багийн гишүүн юм. Тэрээр одоо АНУ-н Golden State prep Acedamy-д суралцаж байна. Тэрээр спортоор хичээллэхийн сацуу “ОЮУНЫ ИНДЭР-3” лекцийн илтгэгчээр уригдан оролцож байсан удаатай. Түүний амжилтуудаас дурдвал:
1. FIBA 3x3 U18 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Хүрэл медаль, тус тэмцээний бэлгэдлийн шилдэг тоглогчоор шалгарч байсан.
2. Оюутны дэлхийн аварга шалгаруулах 3х3 тэмцээний шилдэг 8-н багийн нэг
3. AUSF 3х3 Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээний аваргаар шалгарч байсан.
4. Qatar 2019 Дэлхийн Залуучуудын анхдугаар элсний наадамд 3х3 медаль хүрэл медалын эзнээр шалгарч байсан.
Д.Өнөболд нь Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн “Цагдаагийн ажил-эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн, өдрийн ангийн 342 дугаар дамжаа, Сонсогч Оюутны холбооны тэргүүний сонгуульт ажил хийдэг. Тэрээр сургуулийнхаа нийт оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалахын сацуу сурлага хөдөлмөр, нийгмийн идэвх оролцоогоор манайлалдаг манлайлагч оюутан юм. Түүний амжилтуудаас дурдвал:
1. Дотоодын хэргийн их сургуулийн Оюутны Холбооны тэргүүн, Монголын Оюутны Холбооны хяналтын зөвлөлийн даргын сонгуульт ажлыг эрхэлдэг.
2. Монгол улсын их сургуулиас зохион байгуулсан “Сэтгэл судлал ба суралцах арга барил” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд “Их дээд сургуулийн оюутнуудын суралцах арга барилын онцлог” сэдвээр оролцож Дэд байранд шалгарч байсан.
4. САНХҮҮ, ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН ОНЫ ШИЛДЭГ ОЮУТАН.
Б.Мөнхтэнгэр нь Санхүү, Эдийн Засгийн их сургууль болон Солонгос улсын Handong Global University-н төгсөх курсийн оюутан юм. Тэрээр Монгол улсад суралцах хугацаандаа нийгэм, олон нийтийн ажилд идэвхтэй оролцож байсан. Мөн тэрээр Солонгос улсад суралцаж байгаа бөгөөд суралцах хугацаандаа үеийн хамт олноо манлайлан олон арга хэмжээнд оролцож байсан. Түүний гаргасан амжилтуудаас дурдвал:
1. Санхүү Эдийн засгийн оны шилдэг оюутан
2. Зүүн хойд Азийн орнуудын энх тайван, хамтын ажиллагаанд залуусын оролцоо төсөлт илтгэлийн уралдаанд Дэд байранд шалгарч байсан.
3. ACSBP-н гишүүн орнуудын дунд зохион байгуулагдсан Олон улсын бизнесийн загварчлалын тэмцээнд Солонгос улсыг төлөөлөн оролцож Тэргүүн байраар шалгарч байсан.
4. Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдсан Үндэсний аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээний Гуравдугаар байранд шалгарч байсан.
1. “Хөдөө аж ахуйн” 2020 оны шилдэг оюутнаар шалгарсан Цэрэнням овогтой Даваажаргал нь Хөдөө аж ахуйн их сургуульд малын их эмч мэргэжлийн хөтөлбөрөөр 4-р дамжаанд амжилттай суралцаж байна. Тэрээр суралцах хугацаандаа үеийн оюутан, залуучуудыг манлайлан суралцаж, судалгааны арга зүйг сайн эзэмшиж буй оюутан юм. Түүний гаргасан амжилтаас дудрвал:
2. “Соёл урлаг”-ын 2020 оны шилдэг оюутнаар шалгарсан Жаргалсайхан овогтой Гүнжидмаа нь Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн их сургуулийн 4-р дамжаанд амжилттай суралцаж байна. Ж.Гүнжидмаа нь суралцаж буй чиглэлээрээ амжилт гаргахын сацуу харилцах ур чадвар, багаар ажиллах чадвараар хамт олондоо үнлэгдсэн нэгэн юм. Мөн Соёл Урлагийн их сургуулийн шилдэг оюутнаар шалгарсан байна. Түүний гаргасан амжилтаас дурдвал:
3. “Анагаахын салбар”-ын оны шилдэг оюутнаар шалгарсан Ганбаатар овогтой Ану нь Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн 6-р дамжаанд амжилттай суралцаж байна. Тэрээр амжилттай суралцахэн зэрэгцээ олон нийтийн ажилд манлайлан оролцдог бөгөөд оюутны өөрөө удирдах байгууллагын салбарынхаа төлөөлөн болгон ажиллаж байна. Түүний гаргасан амжилтаас дурдвал:
4. “Боловсролын салбар”-ын оны шилдэг оюутнаар шалгарсан Батням овогтой Солонго нь Отгонтэнгэр их сургуулийн 4-р дамжаанд амжилттай суралцаж байна. Тэрээр амжилттай суралцахын зэрэгцээ олон нийт болон хүмүүнлэгийн арга хэмжээнд идэвх санаачлагтай оролцдог оюутан бөгөөд, сурлагын амжилтаараа 2 улирал 4 голчтой нэг улирал 3,8 голчтой суралцаж байгаа боловсролын салбарын шилдэг оюутан юм. Түүний гаргасан амжилтаас дурьдвал :
5. “Текник Технологийн салбар”-ын оны шилдэг оюутнаар шалгарсан Содномбат овогтой Батцэрэн нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 4-р дамжаанд амжилттай суралцаж байна. Түүний хувьд мэргэжлийн салбарынхаа улсын болон олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцдогоос гадна үеийн нөхдөө манлайлан үлгэр дуурайлал үзүүлж яваа оюутан юм. Түүний гаргасан амжилтуудаас дурьдвал: