СОНГОН ШАЛГАРУУЛТЫН УРИЛГА

Сэтгүүлч
2020/12/30

ЗАХИАЛАГЧ:

Монгол Ардын Нам

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТӨРӨЛ:

МАН-ын брэнд дэлгүүр байгуулах, бэлэг дурсгалын бүтээгдэхүүний үйлчилгээ эрхлэх эрх олгох сонгон шалгаруулалт

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ДУГААР:

УТБГ2101

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗОХИЦУУЛАЛТ:

Сонгон шалгаруулалтын журам, Хамтын ажиллагааны гэрээ

Огноо: 2020-12-30

Сонгон шалгаруулалтын нэр: МАН-ын брэнд дэлгүүр байгуулах, бэлэг дурсгалын бүтээгдэхүүний үйлчилгээ эрхлэх эрх олгох сонгон шалгаруулалт

Зорилго: Монгол Ардын Намын Түүхт 100 жилийн ойн баяр тохиож байгаатай холбогдуулан гишүүд, дэмжигчид Баярын Их хуралд оролцох зочид, төлөөлөгч нарт зориулсан /Бэлэг, дурсгалын зүйл/-г чанарын өндөр төвшинд хийж, гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах.

Оролцогч талд тавигдах шаардлага: 

  • Бэлэг, дурсгалын зүйл / медаль, футболка, малгай, цүнх, бал, тэмдэг, дэвтэр гэх мэт/ хийж байсан 1-ээс доошгүй жилийн туршлагатай байх. 

  • Хийж бүтээсэн бүтээлийнхээ жагсаалтыг / фото зургаар/ хавсаргах.

  • Үнийн саналыг хавсаргах.

  • Техникийн хүчин чадлын талаарх тодорхойлолтоо хавсаргах

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн ажлын алба нь сонгогдсон эрх бүхий сонгон шалгаруулалтад оролцогчдоос Монгол Ардын Намын төв байр Тусгаар тогтнолын ордны 1 давхарт Брэнд дэлгүүр байгуулах болон бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэл /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо/ -г гүйцэтгэх ажлын санал ирүүлэхийг урьж байна.

Захиалагч талаас олгох давуу эрх: 

  • Түрээсийн хөнгөлөлт

  • Олон улсын зочид төлөөлөгчид, намын хүндэт гишүүдэд зориулсан гарын бэлгийн багц бүтээгдэхүүний захиалга

  • МАН-д шинээр элсэгчдэд зориулсан багц бүтээгдэхүүний захиалга

  • Аймаг, сум, дүүргийн намын хороодын ажилчдад зориулсан багц бүтээгдэхүүний захиалга

  • Орон нутаг болон төв намаас зохион байгуулагдах бүх төрлийн хурал, зөвлөгөөн, арга хэмжээнд оролцогчдын багц бүтээгдэхүүний захиалга 

  • Намын дэргэдэх Төрийн Бус Байгууллагуудын мэрчендайз бүтээгдэхүүний захиалга

Оролцогч тал компанийн дэлгэрэнгүй танилцуулга, хамтран ажиллах санал, үнийн санал,  ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсарган 2021 оны 1 -р сарын 11-ний өдрийн 15:00 цагаас өмнө Монгол улс, Улаанбаатар хот, 14200, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Алтангэрэлийн гудамж-3, Тусгаар тогтнолын ордон 501 тоот хаягт ирүүлнэ үү.

Xолбогдох материалуудыг хавсаргасан болно.

Холбогдох утас: +976 99997321                                           Цахим хаяг: info@nam.mn

                                       УЛС ТӨРИЙН БОДЛОГЫН ГАЗАР