У.ХҮРЭЛСҮХ: Дөрөвдүгээр сар хүртэл сайжруулсан түлшийг 50 ХУВИАР ХЯМДРУУЛЖ БАЙНА

Сэтгүүлч
2020/12/02

Засгийн газрын ээлжит хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд иргэд, аж ахуй нэгжийг дэмжих шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд гэр хорооллын айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сайжруулсан шахмал түлшний үнийг эрх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл 50 хувь хямд үнээр худалдаалахаар боллоо.

Засгийн газраас сайжруулсан шахмал түлшний үнийг нэг тонныг нь 150 мянган төгрөгөөр тогтоож өнөөдрийг хүртэл худалдаалж  байсан бол маргаашаас /2020.12.03/ энэхүү үнийг 50 хувиар бууруулж 75 мянган төгрөгөөр иргэдэд хүргэх юм. Нэг шуудай сайжруулсан шахмал түлшний үнэ ч 50 хувь буурна гэсэн үг юм. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 орчим мянган тн сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг байна.