Үе үеийн ХЕХ-ны дарга нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ

Сэтгүүлч
2020/10/07

Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатар, МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга, Ёс зүйн хорооны дарга Т.Баасанцогт нар үе үеийн Хяналтын Ерөнхий Хорооны даргаар ажиллаж байсан хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтанд Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны даргаар 1992-1999 онд ажиллаж байсан Ш.Түдэв, 2000-2001 оны дарга Д.Идэвхтэн, 2007-2013 оны дарга Л.Дондог, 2013-2016 оны дарга Н.Цагаанхүү нар оролцсон юм.

Уулзалтын үеэр Хяналтын Ерөнхий Хорооноос хийж хэрэгжүүлэх болон Монгол Ардын Намын сахилга бат, зохион байгуулалт, соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллаж байсан үе үеийн Хяналтын Ерөнхий Хорооны дарга нартай хамтран хийх ажлууд, мөн Монгол Ардын Намын түүхт 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хийгдэх ажлуудын талаар санал солилцлоо.

Мөн энэ үеэр МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатар үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүлсэн юм.

Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хороо нь намын дүрмийн биелэлт, боловсон хүчний бодлогын хэрэгжилт, намын байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавихаас гадна намын гишүүдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх, нам, түүний гишүүдийн нэр төрийг хамгаалах, намаас төрийн болон намын удирдах албан тушаалуудад санал болгож сонгогдож, томилогдсон гишүүдийн ёс зүйн зөрчлийг шалгаж дүгнэлт гаргах гэх мэт эрх үүрэгтэй.

Хяналтын Ерөнхий Хороог Намын Их хурлаас 15 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их хурал хүртэл сонгон ажилуулдаг.