МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Азийн Социал Демократ сүлжээний төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2019 Оны 11 Сарын 4

Монгол Ардын Намын урилгаар Азийн социал демократ сүлжээний зохицуулагч Марие Крис Кабрэрос тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай уулзаж Азийн бүс нутгийн улс төрийн намуудын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ “2011 онд манай нам ууган нэрээ сэргээж, үзэл баримтлалаа илүү тодотгож, социал демократ үзэлтэй нам гэдгээ зарласнаас хойш Азийн социал демократ сүлжээний үйл ажиллагаанд идэвхитэй оролцсоор ирсэн.МАН 2017 онд зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрийн намуудын холбоо болох Прогрессив Аллианс байгууллагын ээлжит Бага хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. Энэхүү бага хурлыг зохион байгуулах завшаан тохиосон нь Прогрессив Аллиансын гишүүн намууд, Азийн социал демократ сүлжээний хамт олны зүгээс бидэнд үзүүлсэн их итгэл, нөгөөтэйгүүр манай намын олон улс дахь байр суурь өсөн нэмэгдэж байгаагийн илрэл” гэдгийг онцолсон юм.

Азийн социал демократ сүлжээ нь Прогрессив Аллианс байгууллагын дэргэдэх сүлжээ байгууллага бөгөөд азийн бүс нутгийн зүүн төвийн  үзэл баримтлалттай улс төрийн намуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, социал демократ үзэл баримтлалын үнэт зүйлийг сурталчлах, социал демократ улс төрийн намууд, хөдөлгөөнүүдийн шилдэг туршлагыг олон нийтэд таниулах чиглэлээр ажилладаг.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал