Ээлжит бус чуулганаар найман асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ

2019 Оны 3 Сарын 13

УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 18-29-нд хуралдуулахаар болсон. Үүний дагуу УИХ-ын дарга захирамж гарган тус чуулганаар хэлцэх асуудлуудыг тодорхойлжээ.

Тодруулбал, дараах найман асуудлыг хэлэлцэх юм байна. 

1.Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

З.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

4.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

5.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

6.Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал;

7.Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;

8.Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал.

Ээлжит бус чуулганаар найман асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ

Сүүлийн: УЛСЫН ИХ ХУРАЛ

Онцлох: УЛСЫН ИХ ХУРАЛ