“МАН-ын хаврын баяр 2019” арга хэмжээг зохион байгууллаа

2019 Оны 3 Сарын 5

Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны түүхт 98 жилийн ой гуравдугаар сарын 1-ний өдөр болж өнгөрсөн билээ. Ойн хүрээнд тус намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “МАН-ын хаврын баяр-2019” арга хэмжээг өнгөрөгч Бямба гаригт зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын алба, Нийслэлийн намын хороо, нийслэлийн 9 дүүргийн намын анхан шатны байгууллагуудын 1000 орчим гишүүд оролцож эрүүл агаарт хөгжөөнт тэмцээн уралдаануудыг зохион байгуулав. 

Уг арга хэмжээ нь МАН-ын 2019 онд намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Гуравдугаар сарын 9,10-ны амралтын өдрүүдэд “Хүчээ нэгтгэе” зөвлөгөөний 3-р ээлж буюу нийслэлийн 9 дүүргийн намын хороодын дарга нарын сургалт  зохион байгуулагдах бол ирэх 4-р сарын эхээр улсын хэмжээн дахь намын анхан шатны удирдах ажилтны зөвлөгөөн болно.  

  

 

 

 

 

 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал