Монголын Оюутны эрхийн өдөр 98 шинэ гишүүн МАН-д элслээ

2019 Оны 3 Сарын 4

Өнөөдөр Монголын Оюутны эрхийн өдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо 98 шинэ гишүүн Монгол Ардын Намд элсүүлэх ёслолын арга хэмжээг Тусгаар тогтнолын ордонд зохион  байгууллаа.

НАМОХ нь нийгмийн ардчилсан үзэл санаанд тулгуурлан Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, улс орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон байгуулахад оюутан залуусын хүсэл эрмэлзлэл, зорилгод тулгуурласан оролцоог хангахаар ажилладаг биилээ. 21 аймаг 9 дүүргийн салбар холбоо, анхан шатны нэгжийн салбар зөвлөл, Их, Дээд сургууль, МСҮТ-ийн оюутны байгууллагуудаар дамжуулан үйл ажиллагаагаа нийгэм, оюутан залууст хүргэн ажиллаж байгаа юм.

Гуравдугаар сарын 1-ний өдөр “Эх орончдын байр”-ын өдөр, улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын үүсгэн байгуулагдсаны түүхт 98 жилийн ой тохиосон бөгөөд өнөөдөр “Монголын Оюутны эрхийн өдөр” тохиож нийслэлийн 9 дүүргээс 98 гишүүн шинээр Монгол Ардын Намд элсч намын батлахаа гардан авч байна.

Мөн энэ үеэр Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо шилдэг салбар холбоогоо шалгаруулжээ.

НАМОХ-ны “Шилдэг салбар холбоо”-оор Булган аймгийн оюутны холбоо шалгарсан байна.

 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал