“100 ГАРУЙ ЭНТРЕПРЕНЕР ЗАЛУУС МАН-Д ЭЛСЛЭЭ

2018 Оны 11 Сарын 23

Монгол Ардын Намын Энтрепренер Залуучуудын Холбооны зүгээс “Монгол ардын намын бизнес эрхлэгч залуучуудын харилцаа холбоог сайжруулах, идэвхжүүлэх, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд улс төрийн намын залуучуудын үүрэг оролцоо, бодлогыг тодорхойлох, зорилгоор “Ардын намын залуус ба Энтрепренер сэтгэлгээ” хөгжлийн форум боллоо. Уг форумд Монгол Ардын Намын Энтрепренер Залуучуудын Холбооны бизнес эрхлэгч 300 гаруй гишүүд оролцсон юм. 

Форумын үеэр 100 ГАРУЙ ГИШҮҮД МОНГОЛ АРДЫН НАМЫН ГИШҮҮНЭЭР ЭЛССЭН ЮМ.  100 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчинд үзэл баримтлал, санаа бодлоо нэгтгэхээр ирсэн залууст хандаж Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх:

“1961 онд Нэгдсэн үндэсний байгууллагад Монгол улсыг гишүүнээр элсүүлж Тусгаар тогтносон Монгол улсыг алтан соёмбот талбайг НҮБ-ын ариун индэр дээр намируулсан энэ түүх бол МАН-ын түүх. Атар газар эзэмшсэн, аж үйлдвэрийг бий болгосон хөдөө аж ахуй, газар тариалан, соёл боловсрол, сонгодог урлагийг хөгжүүлсэн, сансарт хүртэл хүн нисгэсэн нам бол МАН. 1990 онд улс эх орондоо өөрчлөлт шинэчлэл хийж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг хөгжүүлэхийн төлөө, Ардчилсан Монгол улсын бий болгохын төлөө МАН олон мянган гишүүн хүчин зүтгэж байсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ сайхан түүхтэй намд гишүүнээр элсэж өөрсдийн оюун ухаан, авьяас чадвараа МАН-тай холбохоор ирээдүйн удирдагч нар энэ танхимд сууж байна гэж бодож байна. Та бүхэн маань намаа улс орноо авч явах эрхэм үүргийг өнөөдрөөс эхлээд хүлээж байна. Бүгдээрээ шударга ёсны төлөө явах ёстой. Өнөөдөр манай ард түмний хүсэн хүлээж байгаа нийгмийн шударга есийг бэхжүүлэх, сахилга хариуцлага, дэг журмыг бий болгох, эдийн засгаа өөд нь татах  бидний хамгийн чухал зүйл. Энэ бүхэнд та бүхэн иргэн хүний хувиар оролцдог байсан бол өнөөдөр улс төрийн намын гишүүн болж, улс төрийн үйл хэрэгт оролцохоор сэтгэл шулуудаад байж байгаад чин сэтгэлээсээ баярлаж байна. Монгол ардын нам бол социал демократ нам Нийгмийн баримжаатай  зах зээлийг хөгжүүлэхийн төлөө, хүн төвтэй нам. Та бүхэн намынхаа дүрмийг унших ёстой, үзэл санааг нь судлах хэрэгтэй. Нийгмийн ардчилсан үзэл санаа гэдэг нь юу байдаг талаар уншиж ойлгох хэрэгтэй. Ингээд дүү нартаа  эрүүл эх аз жаргал хүсье. Хүмүүст хүндлэгдэж, Тэнгэрт тэтгэгдэж яваарай гэж ерөөж байнагэсэн юм.

 Өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байгаа “Монгол Ардын Намын Энтрепрене Залуучуудын Холбоо”г Монгол Ардын Намын Энтрепренер Залуучууд нэгдэж залуу үеийнхэнд хөгжиж, дэвших боломжуудыг олгож, нийгэмд эерэг өөрчлөлтийг бүтээх, инноваци, технологи, аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих замаар Энтрепренер залуучуудыг оролцоотойгоор Монгол улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор байгуулсан байна. Холбооны Удирдах зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал томилогдон ажиллаж байгаа юм.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал