Герман улсын эрдэмтэн Юүрген Кайзер Монгол Ардын Намын урилгаар Монгол Улсад айлчилж байна

2018 Оны 11 Сарын 15

Герман улсын Erlaßjahr.de бодлогын судалгааны хүрээлэнгийн судлаач Юүрген Кайзер Монгол Ардын Намын урилгаар Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэлтэй уулзаж Өрийн “сайн” менежмент гэж юуг хэлэх вэ? Энэ талаар Монгол улс бусад орнуудаас юуг суралцах боломжтой бэ?" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монгол Ардын Нам сонгуульд ялалт байгуулж ажилаа эхлүүлэх үед Монгол Улсын эдийн засаг дампуурлын ирмэгт ирчихсэн байсан. 2017 оны эхээр ОУВС-гийн тусламжтайгаар Монгол Улс дампуурал зарлахаас зайлсхийж чадсан боловч гадаад өр Монгол Улсын хувьд томоохон дарамт хэвээрээ байсаар байна. Тиймээс цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдэг тал дээр санал солилцсон юм.

Erlaßjahr.de бодлогын судалгааны хүрээлэнгийн судлаач Юүрген Кайзер 1954 онд ХБНГУ-ын Эссэн хотод төрсөн. Газарзүй, орон зайн төлөвлөлтөөр Берлин, Карлс Рүүгийн их сургуулиудыг төгсчээ. Германы өрийн хямралыг зохицуулах сүлжээг үүсгэн байгуулагчдын нэг, зохицуулагч мөн Erlaßjahr.de бодлогын судалгааны хүрээлэнг 1995 онд үүсгэн байгуулсан цагаасаа хойш ажиллаж байгаа юм байна.  Мөн тэрээр  2005 оны 2-р сараас 2006 оны 1-р сар хүртэл НҮБ-ын хөгжлийн бодлогын оффист санхүүгийн урсгал ба өрийн хямралын сүлжээний зөвлөхөөр ажилласан. 2007 оноос хойш Экавадорын аудитын комиссын ерөнхийлөгчийн бие даасан гишүүнээр 2007 оноос хойш Девт2 эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрэээнд ДОХ, хумхаа, сүрьеэ өвчинтэй тэнцэх дэлхийн сангийн зөвлөхөөр тус тус ажиллаж байгаа юм байна.

Юүрген Кайзер нь Девт-гимнастикийн механизмууд, өрөөс чөлөөлөх, өрийг хувиргах эрэг сэдвээр олон бүтээл туурвисан судлаач эрдэмтэн хүн юм.

Erlaßjahr.de бодлогын судалгааны хүрээлэнгийн зорилтуудаас дурдвал:

• Ядуу орнуудад өнөөгийнх шиг зээлдэгчийн өршөөл энэрэл, харж буй өнцгөөс хамааран азтай тохиолдолд чөлөөлөгдөх бус харин ирээдүйд тохиолдох өрийн хямралын үед шударга, ил тод аргачлалын тусламжтайгаар өрөөс чөлөөлөгддөг байх

• Олон улсын эрх зүйн стандартыг зөрчин байж гадаад орнуудад тавьсан өр нь олон улсад харилцан тохиролцсон хөгжлийн зорилтуудыг хангахад тээг саад болж байгаа нөхцөлд тэдгээрийг тэглэх

• Зээл олгогчид болон зээл хүлээн авагч талуудын хамтын хариуцлагыг тодорхой болгохын тулд зээлийг хариуцлагатайгаар олгох, хариуцлагатайгаар зээл авах стандартуудыг боловсруулан хэрэгжүүлэх зэргийг дурдаж болох юм.

 

 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал