Хан-Уул дүүргийн МАН-ын даргаар Ж.Алдаржавхлан сонгогдлоо

2018 Оны 11 Сарын 12

Нийслэлийн МАН-ын 34 дүгээр бага хурлаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар олонхийн саналыг авч, хотын намын хороог даргалж байгаа билээ. Нийслэлийн намын дарга шинээр сонгогдсонтой холбогдуулан, дүүргүүдийн намын хороод мөн хурлаа хийж байна.  Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт  Хан-Уул дүүргийн МАН-ын VII бага хурал боллоо.

Хан-Уул дүүргийн МАН-ын VII бага хуралд Нийслэлийн МАН-ын дэд дарга Н.Алтаншагай болон дүүргийн 100 гаруй төлөөлөгчид оролцсон юм. Энэ үеэр дүүргийн намын хорооноос өмнө нь хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, цаашдаа хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулав.

Дүүргийн намын хорооны дарга Ж.Алдаржавхлан “Улс төрийн намын хамгийн чухал ажил нь иргэд олныхоо итгэлийг авч, засаглалыг бэхжүүлэх байдаг. 2016 оны сонгуулиар Хан-Уул дүүрэгт МАН ялж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дүүрэгтээ 58 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон ажлыг хийж амжууллаа.  Цаашид ч бид иргэдийнхээ итгэл найдварыг алдахгүйн төлөө хичээн ажиллана. Ирэх жилүүдэд 94 тэрбум төгрөгийг батлуулж чадвал дүүрэгтээ шаардлагатай байгаа 6 сургууль, 6 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулах, эрүүл мэндийн салбартаа томоохон хөрөнгө оруулалт хийх, мөн зам, гэрэлтүүлгийн асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна” гэлээ. Хан-Уул дүүргээс 2019 оныг гэрэлтүүлэг, камержуулалтын жил болгон зарлахаар төлөвлөжээ.

Хан-Уул дүүргийн МАН-ын VII бага хурлаар 100 хувийн саналаар 65 гишүүн болон өмнөх дарга Ж.Алдаржавхланг гурав дахь удаагаа улираан сонголоо.

    

 

Сүүлийн: НИЙСЛЭЛ

Онцлох: НИЙСЛЭЛ