Нийслэлийн МАН-ын бага хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

2018 Оны 9 Сарын 22

Нийслэлийн Монгол ардын намын 34-р бага хурал өчигдөр эхэлж нийслэлийн намын дарга болон нийслэлийн намын хорооны гишүүдийн тоог шинэчиллээ. Хурлын үеэр намын дүрмийн дагуу заалнаас Нийслэлийн МАН-ын хорооны даргад Д.Сумъяабазар нэр дэвшсэн юм. Хуралд 339 төлөөлөгч оролцож 331 хүчинтэй санал тоологдов. Эдгээр төлөөлөгчийн 80 нь квотоор орж ирсэн төлөөлөгчид байлаа. Санал хураалт шөнийн 04.00 цаг орчмын үед эхэлж, цаг гаруй үргэлжилсэн санал хураалтын дүн өглөөний 6 цагийн үед гарсан юм. Саналыг 11 хүн гараар тоолж дүнг нэгтгэхэд нэр дэвшигч С.Батболд 49.6, Д.Сумъяабазар 50.4 хувийн санал авсан байна. Түүнчлэн Нийслэлийн МАН-ын хорооны гишүүдийн 369 гишүүнтэй байхаар шийдвэрлэлээ. Нийслэлийн МАН-ын 34-р бага хурал хоёр дахь өдрөө ТТО-д /16 цагаас/ үргэлжилнэ.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал