МАН-ЫН УДИРДЛАГУУД ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2018 Оны 9 Сарын 10

Манай улс 1992 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 10-ныг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон зарлаж хүндэтгэл үзүүлсээр ирсэн. Энэ өдөртэй холбогдуулан Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд, болон МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар тэргүүтэй Удирдах зөвлөлийн ажлын албаныхан хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Жил бүрийн энэ өдрийг тохиолдуулан хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан үзэсгэлэнг олон нийтэд дэлгэдэг уламжлал тогтсон. Мөн олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж гадаад дотоодын эрдэмтэд их хэлмэгдүүлэлтийн талаарх үнэн зөв мэдээлэл солилцохын зэрэгцээ цаашид авч хэрэгжүүлэх чиглэлээ тодорхойлдог юм.

Хамгийн сүүлийн судалгаагаар нийт 36 орчим мянга хүн хэлмэгдсэн гэсэн баримтыг холбогдох байгууллагаас нь гаргасан байдаг. Өнөөдрийн байдлаар 31 мянгыг нь цагаатгасан. Одоо 5000 хүний материал цагаатгалаа хүлээгдэж байгаа гэсэн албаны мэдээлэл байгаа юм.

Үүнтэй холбогдуулан энэ оны нэгдүгээр сард УИХ-ын чуулганы хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Хуулийн төслийн гол агуулга нь хэлмэгдсэн иргэд, түүний үр хүүхдүүд зохих байгууллагад хэлмэгдсэн тухай гомдлоо гаргах эрх зүйн орчныг нь нээж өгөхөд чиглэгдсэн байна. Хууль батлагдсанаар "Цаазын ял авсан иргэнд 80 сая, шоронд хоригдсон иргэн, түүний гэр бүл, үр хүүхдүүдэд 40 сая төгрөг олгох юм.

 

 

 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал