МАН-ЫН ЕНБД Д.АМАРБАЯСГАЛАН 21 АЙМГИЙН НАМЫН ХОРООДЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАНА

2018 Оны 6 Сарын 19

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж аймгийн намын хорооны ажилтай танилцаж байна. Тэрээр энэ жил газар хэлтсийн дарга нарын хамтаар 21 аймагт ажиллах юм.

Эхний зогсоол болох Хэнтий аймагт ажиллахдаа намын гишүүдийн ёсзүй хариуцлагын асуудлыг бүх шатандаа онцгойлон анхаарч ажиллана.

Ёс зүй алдсан бол хариуцлага тооцох, албан тушаалаас нь чөлөөлөх, дахин албан тушаал сонгуульт ажилд нэр дэвшүүлэхгүй байх гэх мэт арга хэмжээ авах болно гэдгээ илэрхийллээ.

Ажлын хэсэгт Хяналтын Ерөнхий Хорооны дарга Д.Батбаатар, Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Улс төрийн бодлогын газрын дарга Н.Дэмбэрэл, Хэвлэл мэдээллийн газрын дарга А.Энхзул, Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний газар Г.Өнөрболор, Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд, Технологи, Инновацийн газрын дарга Д.Лхамсүрэн, Сан хөмрөгийн газрын дарга Г.Бат-Эрдэнэ нар багтаж байгаа юм.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал