Монгол Ардын Намын Спортын наадам боллоо

2018 Оны 5 Сарын 7

“Монгол Ардын Намын Спорт наадам” 2018 тэмцээн энэ сарын 5,6-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Нээлтийн арга хэмжээнд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцож нийт баг тамирчиддаа амжилт хүссэн юм.

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлөөс Нийслэлийн МАН-ын хорооны 93 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулж буй энэхүү тэмцээнд намын шат шатны байгууллага болох Удирдах зөвлөл, Удирдах зөвлөлийн ажлын алба, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын алба, нийслэл, дүүргийн намын хороод, дэргэдэх төрийн бус байгууллагууд, мөн сургалт судалгааны Стратеги Академи, Монголын Үнэн сонины төлөөллөөс бүрдсэн баг тамирчид оролцлоо. Нийт 300 гаруй тамирчид оролцож сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөв. Төрөл тус бүрт гурван байр шалгаруулж, өргөмжлөл, шилжин явах цом, медалиар шагнах юм.

 

Гар бөмбөгийн төрөлд нийт 18 баг оролцсоноос нэгдүгээр байрт Удирдах зөвлөлийн баг, хоёрдугаар байрт Удирдах Зөвлөлийн Ажлын албаны 3р баг, гуравдугаар байрт Баянзүрх дүүргийн намын хорооны баг тамирчид тус тус шалгарлаа.

Гар бөмбөг төрөлд нэгдүгээр байрт Удирдах зөвлөлийн баг

Гар бөмбөг төрөлд хоёрдугаар байрт Удирдах Зөвлөлийн Ажлын албаны 3р баг

Гар бөмбөг төрөлд гутгаар байрт Баянзүрх дүүргийн намын хорооны баг

Сагсан бөмбөгийн тэмцээний нэгдүгээр байрыг Удирдах Зөвлөл, хоёрдугаар байрыг Нийслэлийн МАН-ын хорооны дэргэдэх төрийн бус байгууллагууд, гуравдугаар байрыг Хан-Уул дүүргийн баг тамирчид тус тус эзэлсэн юм.

Сагсан бөмбөгийн төрөлд  нэгдүгээр байрт Удирдах зөвлөлийн баг

Сагсан бөмбөгийн төрөлд  хоёрдугаар байрт Нийслэлийн МАН-ын хорооны дэргэдэх төрийн бус байгууллагууд

Сагсан бөмбөгийн төрөлд  гутгаар байрт 

Эрэгтэй эмэгтэй теннисний төрөлд тус бүр 10 хүн, шатрын төрөлд нийт 34 хүн оролцож оюун ухаан авхаалж самбаагаараа өрсөлдөв.

Эрэгтэй теннисний төрөлд

Нэгдүгээр байрт З.Болдбаатар /Налайх дүүрэг/,

Хоёрдугаар байрт Л.Энхбаатар /Сүхбаатар дүүрэг/,

Гуравдугаар байрт Н.Хүрэлбаатар /Удирдах зөвлөл/ нар тус тус шалгарлаа.

Эмэгтэй теннис төрөлд

Нэгдүгээр байрт Д.Алтанцэцэг / Сүхбаатар дүүрэг/,

Хоёрдугаар байрт Г.Бадам /Налайх дүүрэг/,

Гуравдугаар байрт Х.Сайхансанаа /УЗ-ийн ажлын алба/ нар тус тус шалгарлаа.

Харин эрэгтэй шатрын төрөлд

Нэгдүгээр байрт Г.Занданшатар /УИХ/,

Хоёрдугаар байрт Л.Энхболд /УИХ/,

Гуравдугаар байрт Н.Удаанжаргал /УЗIII/ нар тус тус шалгарлаа.

Эмэгтэй шатрын төрөлд

Нэгдүгээр байрт Б.Ургамалцэцэг / Налайх дүүрэг/,

Хоёрдугаар байрт У.Бямбаа /Хан-Уул дүүрэг/,

Гуравдугаар байрт н.Гантуяа /Сонгинохайрхан дүүрэг/ нар тус тус шалгарлаа.

 

 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал