ЭМЭГТЭЙЧҮҮД "ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ"-ИЙГ УРИАЛЖ БАЙНА

2018 Оны 3 Сарын 6

         

  Монгол Ардын намын 100 жилийн ойг угтсан ажлын хүрээнд зохион байгуулагдсан дэмжлэг туслалцаа, халамж анхаарал шаардлагатай байгаа зорилтот бүлгүүдэд хүрч сэтгэлийн дэм урам хайрлах "Эсрэг өөрчлөлт"  сайн үйлсийн аяны хандив гардуулах арга хэмжээ боллоо. Уг сайн үйлсийн аянг Ардын хувьсгалын их жанжин Дамдины Сүхбаатарын гэргий Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн,  Монголын  эмэгтэйчүүдийн байгууллагын анхны удирдагчдын нэг  Нэмэндэйн Янжмаагийн 125 жилийн ойн арга хэмжээний үеэр нээж байсан юм. НАМЭХ-ээс санаачлан зохион байгуулсан "Эсрэг өөрчлөлт"  сайн үйлсийн аяны хаалтын арга хэмжээнд БСШУС-ын сайд, НАМЭХ-ийн Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн НАМЭХ-ийн дэд ерөнхийлөгч Б.Ундармаа, МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Н.Дэмбэрэл нар үг хэлсэн юм.

            БСШУС-ын сайд, НАМЭХ-ийн Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа нээж Сайн үйлсийн аянд идэвхтэй оролцсон эмэгтэйчүүд болон аянг дэмжин ажилласан хүмүүст талархал илэрхийлээд Цаашид энэ үйлсээ үргэлжлүүлэн тусламж, халамж хэрэгтэй байгаа хүмүүс хүрч ажиллаж байхыг уриаллаа. Харин МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Н.Дэмбэрэл: Азид хамгийн анхны эмэгтэйчүүдийн эрхийг баталгаажуулсан улс бол Монгол гэдгийг онцлоод удахгүй болох эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлсэн юм.

            "Эсрэг өөрчлөлт"  сайн үйлсийн аянд Нийслэлийн НАМЭХ, Эрдэнэт, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн эмэгтэйчүүдийн төлөөлөлүүд болон Хувийн хэвшлийн ажил олгогч байгууллагууд оролцсон юм. Энэ үеэр 30 эмэгтэйг ажилд зуулчилж, нэг эмэгтэйд өргөө цагаан гэр гардуулсан юм. Мөн МАН-ын 97 жилийн ойтой холбогдуулан 97 эмэгтэй гишүүнээр МАН бүл нэмлээ.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал