“ЭХ ОРОН 100:100” ХАМТАРСАН ЛЕКЦ БОЛЛОО

2018 Оны 3 Сарын 5

Эх орончдын өдрийг тохиолдуулан “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо, Монголын Сурагчдын Холбоо хамтран БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Н.Учрал нарын “ЭХ ОРОН 100:100” хамтарсан лекцийг зохион байгууллаа.

Энэ цаг үед амьдарч байгаа эх орны ирээдүй болсон залуусд түүхэнд үлдсэн эх орончид болон эх оронч гэж хэнийг хэлдэг, эх оронч хүн юу хийх ёстой талаар ойлголт өгсөн юм. Лекцэнд ахлах ангийн сурагчид, оюутан залуус нийлсэн 800 гаруй хүн оролцов.

Үйл ажиллагааг нээж УИХ-ын гишүүн, “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч Д.Гантулга, “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х. Энхбат нар үг хэллээ. Хаа ч явсан би эх оронч хэмээн хэлдэг ч бодит байдлаас зөрдөг олон хүнд зөв ойлголт өгсөн чухал лекц боллоо хэмээн оролцогчид ярьж байв.

Үйл ажиллагааны төгсгөлд “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооноос зохион байгуулсан “s-300” ур чадварын цогц сургалтын төгсөгчдөд батламж гардуулснаар өндөрлөлөө.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал