Д.СҮХБААТАРЫН МЭНДЭЛСНИЙ 125 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН МАН-Д ШИНЭЭР ГИШҮҮН ЭЛСҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭЛСЭН ҮГ

2018 Оны 2 Сарын 2

 Д.СҮХБААТАРЫН МЭНДЭЛСНИЙ 125 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ӨДРИЙГ

ТОХИОЛДУУЛАН МАН-Д ШИНЭЭР  ГИШҮҮН ЭЛСҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭЛСЭН ҮГ

 

                        Нийслэлийн МАН-ын хорооын дарга,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд

Улаанбаатар хотын захирагч С. Батболд

2018.02.01

  Эрхэм хүндэт журмын нөхөд, намын гишүүд дэмжигчид та бүхэндээ Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Ардын намыг үүсгэн байгуулагч  их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн өдрийн мэндийг хүргэе.

 Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятаршгүй тэмцэж, ардын хувьсгалыг мандуулахад ард түмнээ хөтлөн жолоодсон, Монголын ардын нам, ардын засаг төрийг үүсгэн байгуулагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин Д.Сүхбаатарын  байгуулсан гавьяаг үнэлж баршгүй  , төдийгүй түүхэнд дэлхий дахинд дуурсагдах хүн юм.  Монгол Улсын  тусгаар тогтнол, өнөөгийн  эрх чөлөө, ардчилалын  суурийг тавьсан  түүний баатарлаг үйлсийг дурсан санаж, хойч үе, хүүхэд, залуучууддаа үнэн бодит түүхийг сурталчлан таниулах, бахархан үлгэрлэх сэтгэлийг бий болгоход чиглэсэн олон ажлууд өнөөдөр улс орон даяар зохион байгуулагдаж байна.  Нэг хүний мэндэлсэн баярын өдрийг тэмдэглэж байгаа гэхээс илүүтэй, нийгэм улс төрийн хувьд  хувьсгал авчирсан үйл хэргийг , түүхийн үнэнийг түмэн  олондоо сурталчилан таниулах арга хэмжээ  гэж ойлгож болно.

 Түүхт энэ өдрийг тохиолдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор жанжины төрсөн гэрийн буурь байрладаг, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороог Д.Сүхбаатарын нэрэмжит болгосон  шийдвэр гаргалаа.  Уг шийдвэрээ бид  тухайн   хорооны иргэдийн төлөөлөлд  өнөөдөр гардуулан өгөх гэж байгаагаа дуулгахад таатай байна.

 Түүнчлэн тэмдэглэлт энэ өдөр  Их жанжин  Сүхбаатарын тулгын чулууг нь тавьсан  Монгол Улсын улс төрийн ууган хүчин  Монгол ардын  намд  бүл нэмэн, үзэл бодол, сэтгэл  зүрхээрээ нэгдэн элсэж байгаа та бүхэндээ  намынхаа  хоёр зуун мянган гишүүдийн нэрийн өмнөөс дахин баяр хүргэе .

 Монгол Ардын Намыг сонгож, итгэл үнэмшлээрээ нэгдсэн Та бүхэнд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж удахгүй гаргах Шороон нохой жилдээ ажил хөдөлмөрийн оргилд хүрч, эрч хүчээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

 

 

           

 

 

 

 

 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал