Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Баянхонгор аймагт ажиллаж байна

2018 Оны 1 Сарын 26

Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр үдээс өмнө Өвөрхангай аймгийн Монгол ардын намын хорооны XXXIII дугаар бага хуралд оролцсон бол үдээс хойш Баянхонгор аймгийн Монгол ардын намын хорооны XXVIII бага хуралд оролцлоо. Энэ үеэр Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ намын нийт гишүүд бүх шатандаа үүрэг хариуцлагаа өндөржүүлж ажиллахын захисан юм.

Түүнчлэн намын ээлжит 28 дугаар Их хурал болон Бага хурлын дараагаар намын удирдах зөвлөлийн ажлын алба 7 бодлогын газар 4 хэлтэстэйгээр ажлаа эрчимжүүлж ажиллаж байгааг хэллээ.

Уг хурлаар Баянхонгор аймгийн МАН-ын хорооны даргын илтгэлийг хэлэлцэхээс гадна аймгийн намын хороог 120 гишүүнтэйгээр шинээр байгуулж намын хорооны даргыг шинээр сонгоно. Баянхонгор аймгийн МАН-ын XXVIII Бага хуралд 104 үүр, 21 намын хорооны 8457 гишүүдээс сонгогдсон 309 төлөөлөгч оролцож 2 өдөр хуралдах юм.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал