“НИЙГМИЙН АРДЧИЛАЛ” МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБОО 2017 ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

2017 Оны 12 Сарын 25

“Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны  манлайлагч оюутан залуусыг шалгаруулан, олон нийтэд алдаршуулдаг “Эрдмийн хонх” Монгол оюутны тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр боллоо. Энэхүү арга хэмжээг долоо дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд дэлхий нийт, олон улс, үндэсний хэмжээнд амжилт гаргасан үзүүлэлтээр шилдгүүдийг  тодруулдаг уламжлалтай.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, УИХ-ын гишүүн “Нийгмийн Ардчилал” МОХ-ны Ерөнхийлөгч Д.Гантулга, “Нийгмийн Ардчилал” МОХ-ны Бодлогын зөвлөлийн дарга Б.Амарсанаа, “Нийгмийн Ардчилал” МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Энхбат нар болон холбооны удирдлагууд, их, дээд сургуулийн оюутан залуучуудын төлөөлөл оролцов. 

“Эрдмийн хонх” Монгол Оюутны Тэргүүн дээд шагналын “Биеийн тамир спорт”-ын салбарын оны шилдэг оюутнаар  Монголын Үндэсний Их Сургуулийн 2-р курсийн оюутан 2017 оны таеквондогийн Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт  Насанбаярын Цолмон


 “Эрдмийн хонх” Монгол Оюутны Тэргүүн дээд шагналын Санхүү, эдийн засаг, бизнесийн оны шилдэг оюутнаар Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан Санхүү менежментийн улсын 5-р олимпиад хувийн дүнгээр 2-р байр орсон Болдбаатарын Буяннэмэх


 “Эрдмийн хонх” Монгол Оюутны Тэргүүн дээд шагналын “Техник, технологийн салбар”-ын оны шилдэг оюутнаар Монгол Улсын Их сургуулийн оюутан 2017 оны 5-р сард Солонгосын төрийн "Мэдээллийн Технологийг хөгжүүлэх институт" (IITP)-с зохион байгуулдаг "Test of Practical Competency in ICT (TOPCIT)"-д 3-р түвшинд тэнцсэн. Одоогоор Зүүн Өмнөд Ази (Тайланд, Филиппин, Монгол, Вьетнам)-д 3-р түвшинд тэнцсэн ганц шалгуулагч бөгөөд Японд төвтэй Information Technology Professionals Examination Council (ITPEC)-с зохион байгуулдаг "Fundamental of Engineering" шалгалтанд тэнцсэн. Монгол дахь шалгуулагчид дунд сүүлийн 5 жилийн хамгийн өндөр оноог авсан Гантөмөрийн Золжаргал


 “Эрдмийн хонх” Монгол Оюутны Тэргүүн дээд шагналын “Нийгэм, олон нийт, хүмүүнлэг”-ийн салбарын оны шилдэг оюутнаар Монгол Улсын Их Сургуулийн оюутан Монгол Улсын Их Сургуулийн оюутан конгрессийн тэргүүн, “Залуучуудын Хөгжлийн тухай хууль” боловсруулах төслийн багт орж ажилсан, “Оюуны Давлагаа-IV” улсын аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээнийг санаачлагч, төслийг хэрэгжүүлэгч, зохион байгуулагч Ганзоргийн Мандах


 “Эрдмийн хонх” Монгол Оюутны Тэргүүн дээд шагналын “Соёл урлагийн салбар”-ын оны шилдэг оюутнаар Соёл урлагийн Их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн 4-р курсын оюутан Дуурийн дуулаачийн оюутны нэрэмжит ЛАВАЙ-2 Улсын уралдааны тэргүүн байр, гранпри шагнал Орос улсад зохиогдсон Оросын алдагт дуучин Л.Л.Линховион-ны нэрэмжит Олон Улсын уралдааны 2-р байр мөн Л.Л.Линховионы охин төгөлдөр хуурч Даримы Линховионы нэрэмжит шагнал тус тус хүртсэн Нямсүрэнгийн Чулуунхүү


 “Эрдмийн хонх” Монгол Оюутны Тэргүүн дээд шагналын “Анагаах ухаан”-ы салбарын оны шилдэг оюутнаар Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн 6-р дамжааны оюутан Тайваны засгийн газрын тэтгэлэгт, Японы Нагасаки Их Сургуулийн Оюутан солилцоо хөтөлбөр 2017 судлаач оюутан,  “AMSC 2017-Seoul” Солонгос улсад зохион байгуулагдсан Азийн Анагаахын Оюутнуудын зуны хуралд АШУҮИС болон Монголын анагаахын оюутнуудыг төлөөлөн 7 хүний бүрэлдэхүүнтэй багийг ахалж, амжилттай оролцож ирсэн бөгөөд тус зуны хуралд “Waiting time and occurring problems of ambulatory case in the first Central hospital of Mongolia” судалгааны ажлаараа багаар шилдэг 10 судалгааны ажилд шалгарч илтгэл танилцуулсан Сэржмядаг Анударь


 “Эрдмийн хонх” Монгол Оюутны Тэргүүн дээд шагналын  “Хууль, зэвсэгт хүчин”-ий салбарын оны шилдэг оюутнаар Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн 4-р курсийн оюутан Глоб Интернэшнл Төвөөс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан зохион байгуулсан эсээ бичлэгийн уралдаан Уг тэмцээний хуулийн сургуулийн оюутнуудын төрөлд. Тэргүүн байр, “JCI Улаанбаатар”, СЭЗИС хамтран зохион байгуулсан “Хог хаягдлын менежмент” сэдэвт парламентын мэтгэлцээний тэмцээнд Дэд байр Батсүлд Оюунболд


 “Эрдмийн хонх” Монгол Оюутны Тэргүүн дээд шагналын “Боловсрол”-ын салбарын оны шилдэг оюутнаар Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 3-р курсийн оюутан ЗГХА ГБХЗХГ-ын “Хүүхэд шийдэл” эрдэм шинжилгээний хурал 2-р байр, ХСИС зохион байгуулсан “Ирээдүйн судлаач” ЭШБХ Тэргүүн байр МУЗГ, ХНХЯ-ны ЭШБХ 3-р байр тус тус хүртсэн Буяннэмхийн Өнөрболд


 “Эрдмийн хонх” Монгол Оюутны Тэргүүн дээд шагналын Хөдөө аж ахуйн оны шилдэг оюутнаар Улсын алдар цолтой уяачид, адуу судлаачидтай уулзалт, хэлэлцүүлэг, лекцийг 20 гаруй удаа зохион байгуулан 2000 гаруй оюутнуудыг хамруулсан, Монголын морин спортыг шинжлэх ухааны үндэслэлтэй уяж сойх зорилгоор “Морьтон” гал уяаг үүсгэн байгуулж, ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Мягмардорж Ренчин-Очир тус тус тодорч, “Нийгмийн Ардчилал” МОХ-ны “Эрдмийн Хонх-2017” цом, батламж үнэ бүхий зүйлээр шагнан урамшуулагдлаа. 


Дашрамд дурдахад шилдэг оюутнуудын хамт холбооны  шилдэг салбараа тодруулдаг уламжлалтай билээ. 2017 оны “Нийгмийн Ардчилал” МОХ-ны бодлого үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах, Хэнтий Хэнтий  аймгийн "Нийгмийн Ардчилал" МОХ-ны ээлжит бус IV чуулга уулзалтыг зохион байгуулж бүтэц бүрэлдэхүүнээ шинээр баталж, Хэнтий  аймгийн ЕБС-ийн сурагчдад “Ирээдүйд Нэг алхам” мэргэжил сонголтын сургалт  5 сумдаар тойрч зохион байгуулж, аймгийнхаа 18 сум 3 тосгоны залуусыг хамруулж “ Залуу хөгжлийн эхлэл” чуулга уулзалтын Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Гүрэмийн нууранд зохион байгуулсан, Хэнтий  аймгийн ЕБС-ийн сурагчдад “Ирээдүйд Нэг алхам” мэргэжил сонголтын сургалт  5 сум, аймгийн төвийн 4 сургуулиудад зохион байгуулсан, Хэнтий аймгийнхаа оюутан , залуучуудын дунд “Hello Khentii” танилцах үдэшлэг, Хэтийн Хэнтий 2030 хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Оюуны академи-2017” оюутан залуучуудын манлайллын форум, “Авьяаслаг Сэргэлэн Хэнтийчүүд” буюу “АСК-2017” урлагийн наадмыг 2 шаттай зохион байгуулсан ажлаараа тэргүүлж Хүслэн продакшний захирал Б.Чойсүрэн даргатай Хэнтий Аймгийн “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо шилдэг салбараар шалгарлаа.

 

 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал