УРИАЛГА

2017 Оны 11 Сарын 27

 

Тусгаар тогтнол, эрх чөлөөгөө тэмцэн олж үндсэн хуульт, ардчилсан Монгол Улсыг байгуулах үйл хэргийг манлайлан удирдаж, XX зууны их бүтээн байгуулалт, соён гэгээрүүлэх үйлст олсон түүхэн амжилтаа онцлон тэмдэглэж, Монгол Ардын Намын XXVIII Их хурлаас УРИАЛАХ нь:

Бүх нийтээрээ эв санааны зарчим, нэгдлийг дээдлэн баримталж, хүний эрх, эрх чөлөөний баталгааг ханган, ардчиллын үнэт зүйлс, тогтвортой сайн засаглалыг хөгжүүлэх нэн хариуцлагатай үүргийг гүйцэтгэх замаар хүчирхэг эдийн засаг бүхий нийгмийн хөгжил дэвшлийг хамтдаа бий болгоё.

Ард түмнийхээ ажилтай, орлоготой, сэтгэл хангалуун амьдралын баталгааг хангаж, дэлхийн улс гүрнүүдтэй харилцан итгэлцсэн найрсаг, идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлж, нийгмийн ардчиллын (социал-демократ) үзэл баримтлалаар улс эх орноо урагшлах ирээдүйд хөтлөх үйлсэд нэгдэцгээе.

Эрдэм мэдлэг, сэтгэл ухаанаа дайчлан нэгдмэл санаа зорилготойгоор нэгэн зүгт зориглон хөдөлж, эрүүл, оюунлаг, чадварлаг, хариуцлагатай, ёс зүйтэй иргэн, хойч үеийг хүмүүжүүлье.

Үндэсний эрх ашиг, түүх соёл, өв уламжлалаа дээдэлж, тусгаар тогтнолоо хамгаалан,  нийгэмд шударга ёсыг мөрдлөг болгосон, төрийн хариуцлага, сахилга батыг өндөржүүлсэн, шинжлэх ухаанч хөгжлийн баримжаатай, байгальд ээлтэй “МОНГОЛ УЛС”-ыг бүтээн байгуулцгаая.

Монгол Ардын Нам түүхт 100 жилийн ойгоо тусгаар тогтнож, эрх чөлөөгөө олсны баяр, шинэ Монгол Улсын суурь тавигдсаны баяр, хүнд хэцүү үед эвлэлдэн нэгдэж, нягтран тэмцэж,хөгжлийн шинэ замд орсны баяр хэмээнүзэж, хөгжлийн түүчээг манлайлан итгэл төгс ирээдүй өөд ард түмэнтэйгээ хамтдаа зүтгэнэ.

 

МОНГОЛ АРДЫН НАМЫН XXVIII ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД

 

 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал