МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГААР У.ХҮРЭЛСҮХ 63.1 ХУВИЙН САНАЛААР СОНГОГДЛОО

2017 Оны 11 Сарын 21

Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын XXVIII Их хурал хоёр өдөр Соёлын төв өргөөнд хуралдаж намын шинэ даргаа сонгов. Монгол Ардын Намын даргад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өрсөлдсөнөөс Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх 1261 төлөөлөгчийн 63.1 хувийн санал авч Монгол Ардын Намын даргаар сонгогдлоо. Ингэснээр тэрбээр монголын улс төрийн ууган хүчин МАН-ын 15 дахь даргаар сонгогдож байна.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал