УИХ-ын байнгын хороодын дарга нар ажилдаа орлоо

2017 Оны 11 Сарын 6
Өнгөрсөн 7 хоногийн ажлын сүүлийн өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар байнгын хороодын дарга нарыг өөрчилсөн билээ. Тухайлбал Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг, Нийгмийн бодлого, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг, Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг, Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг, Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг сонгон баталсан. Байнгын хороодын дарга нар ажилдаа идэвхийлэн орлоо. 

Сүүлийн: УЛСЫН ИХ ХУРАЛ

Онцлох: УЛСЫН ИХ ХУРАЛ