Шинээр бүрдсэн засгийн газар анхны хуралдаанаа өргөтгөсөн байдлаар зарлалаа

2017 Оны 10 Сарын 20

 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын  шинэ сайд нар өнөөдөр тамгаа гардаж ажлаа эхэллээ.

Засгийн газрын гишүүдийг томилсон УИХ-ын чуулганы үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн албаны бүх шатанд хариуцсан ажилдаа эзэн болж, салбар бүртээ сахилга дэг журмыг чандлан сахиж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүтээлч, хариуцлагатай, шийдэмгий, шуурхай ажиллахыг үүрэг болгож байсан юм.

Ийнхүү өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдаанаа зарлалаа.  Хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гадна дэд сайд нар, яам, агентлагийн удирдлагууд оролцож байна.  

        1. Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Өлзийсайханы ЭНХТҮВШИН

2. Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Гомбожавын ЗАНДАНШАТАР

3. Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Намсрайн ЦЭРЭНБАТ

4. Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд Нямаагийн ЭНХБОЛД

5. Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайд Дамдины ЦОГТБААТАР

6. Засгийн газрын гишүүн-Сангийн сайд Чимэдийн ХҮРЭЛБААТАР


7. Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд Цэндийн НЯМДОРЖ


8. Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Содномын ЧИНЗОРИГ


9. Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайд Хавдисламын БАДЕЛХАН


10. Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Цэдэнбалын ЦОГЗОЛМАА


11. Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд Жадамбын БАТ-ЭРДЭНЭ

12. Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Долгорсүрэнгийн СУМЬЯАБАЗАР

13. Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Батжаргалын БАТЗОРИГ

14. Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайд Цэрэнпилийн ДАВААСҮРЭН


15. Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайд Даваажанцангийн САРАНГЭРЭЛ

 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал