МОНГОЛ АРДЫН НАМЫН XXVIII ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ СОНГОХ ЖУРАМ

2017 Оны 10 Сарын 20

Монгол Ардын Намын Бага хурлын

2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн IX хуралдааны 05 дугаар тогтоолын хавсралт

МОНГОЛ АРДЫН НАМЫН XXVIII ИХ ХУРЛЫН
ТӨЛӨӨЛӨГЧ СОНГОХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Ардын Намын XXVIII Их Хурлын төлөөлөгч /цаашид Их Хурлын төлөөлөгч гэх/-ийг сонгох үйл ажиллагаанд Монгол Ардын Намын дүрмийн холбогдох заалт /1.5.5, 1.5.8, 4.1.2, 4.2.2, 8.2, 17.1, 17.2, 17.3/ болон энэхүү журмыг мөрдлөгө болгоно.
1.2. Монгол Ардын Намын гишүүдийн санал бодлыг Их Хуралд илэрхийлэх чадвартай, Их хурлын шийдвэрийг намын гишүүд, дэмжигчдэд сурталчилан таниулж хэрэгжүүлэхэд үлгэрлэн ажиллаж, намын байгууллага хамт олны итгэлийг хүлээсэн, удаа дараа сонгуульд идэвхтэй оролцсон гишүүдийг төлөөлөгчөөр сонгоно.
1.3. Монгол Ардын Намд нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн 152 хороо, 330 сум тэдгээрт харьяалагдах 1815 үүр ажиллаж байна. Одоогийн байдлаар Монгол Ардын намд 211637 гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд нийслэлд 34896, орон нутагт 176741 гишүүн байна. Мөн гишүүдийн 54003 буюу 25.5 хувь нь аж ахуйн нэгж байгууллагад, 7057 буюу 3.33 хувь нь төрийн бус байгууллагад, 14178 буюу 6.69 хувь нь оюутан, 1556 эрдмийн зэрэг цолтой гишүүд байна. Нийт гишүүдийн 105398 буюу 49.8 хувь нь эмэгтэйчүүд, насны хувьд нийт гишүүдийн 61510 буюу 29.1 хувь нь 18-35 нас, 56710 буюу 26.8 хувь нь 35-45 нас, 56291 буюу 26.6 хувь нь 46-60 нас, 37126 буюу 17.5 хувь нь 61-ээс дээш насны хүмүүс байна. Их Хурлын төлөөлөгч сонгоход дээрх үзүүлэлтийг харгалзан үзвэл зохино.
1.4 Их Хурлын төлөөлөгчдийн тоог тогтоохдоо тухайн аймаг, нийслэлийн намын байгууллагын гишүүдийн тоо, намын нийт гишүүдийн хэдэн хувийг эзлэж байгаад харьцуулан хувилаж тогтооно. Мөн аймаг сум, дүүргийн хорооны тоогоор төлөөлөл байх зарчмыг харгалзан үзнэ.
1.5. Монгол Ардын Намын XXVIII Их Хуралд төлөөлөгч сонгох эрхийг зөвхөн сум, хорооны намын байгууллагын бүх гишүүдийн хуралд оролцож буй гишүүд эдлэнэ.

1.6. Квотоор сонгогдох Их Хурлын төлөөлөгчдийн тоог нийт Их хурлын төлөөлөгчдийн тавны нэгээс илүүгүй байхаар Удирдах Зөвлөлөөс тогтоож батламжилна.

1.7. Монгол Ардын Намын XXVIII Их Хуралд төлөөлөгч сонгох журмыг Намын Удирдах Зөвлөл, Аймаг, нийслэлийн Намын хороод, НАШБ-н дарга, сонгуультнууд нийт намын гишүүдэд сурталчлан таниулж, сонгох ажлыг хариуцан зохион байгуулна.
Хоёр. Нэр дэвшүүлэх, төлөөлөгч сонгох байгууллага
2.1. Сум, хорооны намын байгууллагын бүх гишүүдийн хурлаас Монгол Ардын Намын XXVIII Их Хуралд сонгогдох төлөөлөгчдийг ардчилсан, нээлттэй, өрсөлдөөний зарчмаар дэвшүүлж, нууцаар санал хурааж, хамгийн олон санал авсан төлөөлөгчийг сонгоно.
2.2. Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдох гишүүд намын үүрийн бүх гишүүдийн хуралд өөрийн биеэр оролцоно.
2.3. Их Хуралд сонгогдох төлөөлөгчид нэр дэвшсэн хүн намын байгууллагын бүх гишүүдийн хурлыг удирдах, тооллогын комисст оролцон ажиллахыг хориглоно.

Гурав. Төлөөлөгч сонгох ажлыг зохион байгуулах
3.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн намын байгууллага 2017 оны 10 дугаар сарын 27-оос 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд орон даяар 10 хоногт багтаан Их хурлын төлөөлөгч сонгох ажлыг зохион байгуулна.
3.2. Их Хурлын төлөөлөгч сонгох хуралд оролцож буй намын гишүүдэд энэхүү журмыг уншиж танилцуулна. Хурлын ирц тухайн үүр хороонд харъяалагдах нийт гишүүдийн 50 хувиас дээш байх бөгөөд хурлыг 7 хоногийн өмнө зарласан байна.
3.3. Хуралд зөвхөн тухайн намын байгууллага болон Улсын бүртгэлээр /иргэний үнэмлэхний хаягаар/ тухайн сум, хороонд сүүлийн хагас жил оршин суусан гишүүд намын бат илэрхийлэх, иргэний үнэмлэх- /бүртгэлийн байгуулагын тодорхойлолт/-ээ шалгуулан оролцож нэр дэвших санал өгөх эрхтэй. Их Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч тухайн аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон болон намын хорооны сонгуульт алба хашдаг тохиолдолд тухайн аймаг нийслэлдээ харъяалал харгалзахгүй нэр дэвшиж болно.
3.4. Их Хурлын төлөөлөгч сонгох хуралдаанаас тооллогын комисс байгуулах ба комисс нь нэр дэвшигчдийг цагаан толгойн үсгийн дарааллаар саналын хуудсанд бичиж, саналыг зөвхөн нууцаар хураалгана.
3.5. Хэрэв нэр дэвшигч хүсэлт гаргавал тооллогын комисс санал тоолохдоо нэр дэвшигчийн төлөөллийг ажиглагчаар оролцуулж болно.
3.6. Намын гишүүд санал өгөхдөө саналын хуудсанд бичсэн нэр дэвшигчдээс мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг дугуйлна.
3.7. Намын дүрмийн 1.5.8-д заасны дагуу нийт нэр дэвшигчдийн 25-аас доошгүй хувь нь эмэгтэй төлөөлөгч байхаар санал хураалтыг зохион байгуулна.
3.8. Санал хураалтын дүнгээр хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцон мандатын тоотой тэнцүү төлөөлөгчийн нэр /нэрсийн жагсаалт/-ийг хурлын тэмдэглэлийн хамт дээд шатны байгууллагад хүргүүлнэ.
3.9. Аймаг, нийслэлийн намын хороодын Тэргүүлэгчдийн хуралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулж, Анхан шатны байгууллагаас ирүүлсэн Их Хурлын төлөөлөгчдөд түр үнэмлэх олгож, нэрсийн жагсаалтыг 11 дүгээр сарын 08-ны өдөр Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлд ирүүлнэ.
3.10. Аймаг, нийслэлийн намын хороо, түүний Тэргүүлэгчдийн хурал анхан шатны байгууллагаас сонгогдон ирүүлсэн төлөөлөгчөөс өөр хүнийг төлөөлөгчөөр сонгохыг хориглоно.

Дөрөв. Төлөөлөгч сонгох үйл ажиллагаанд хяналт тавих, маргаан шийдвэрлэх
4.1. Их Хурлын төлөөлөгч сонгох үйл ажиллагаанд намын тухай шатны хяналтын байгууллага хяналт тавина.
4.2. Их Хурлын төлөөлөгч сонгох журмын заалт зөрчигдсөн тохиолдолд хяналтын байгууллага хурлын шийдвэрийг 2 хоногийн дотор хянан үзэж хүчингүй болгон, Их Хурлын төлөөлөгч сонгох хурлыг дахин хуралдуулна.
4.3. Хяналтын байгууллагын шийдвэрийг 3 хоногт багтаан хэрэгжүүлээгүй тохиолдолд тухайн мандат хүчингүй болсонд тооцно.

АЖЛЫН ХЭСЭГ

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал