МОНГОЛ АРДЫН НАМЫН IX БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

2017 Оны 9 Сарын 25

 

Монгол Ардын Намын IX Бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Ээлжит Бага хурлын нээлтийг УИХ-ын дарга, МАН-ын дарга Миеэгомбын Энхболд улс төрийн илтгэлээр эхлүүлсэн юм. Энэ удаагийн Бага хурлаар Өнгөрсөн зургадугаар сард болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг мөн танилцуулах ажээ. Эдгээр асуудлыг хэлэлцсэний дараа Бага хурлын гишүүдийн олонхийн саналаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм. Түүнчлэн Бага хурлаар МАН-ын ээлжит XXVIII Их хурлын товыг тогтоож, хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргана. Мөн МАН-ын XXVIII Их хурлын төлөөлөгчдийн тоо, төлөөлөгч сонгох журмыг батлах юм. Бага хурлаар товлосон МАН-ын Их хурлаар ууган намын шинэ даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ.

 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал