“Зөв амьдрах ухаан”-ыхан зөв хүнээ дэмжинэ

2017 Оны 6 Сарын 15

Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд өнөөдөр Баянзүрх дүүргийн иргэд, сонгогчтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж яваа билээ. Энэ хүрээнд нэр дэвшигч Баянзүрх дүүргийн гэр хороололд байрлах “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа тус байгууллагад 0-76 насны 120 гаруй хүн ажиллаж, амьдарч байна. Тэд мод, төмөр, даавуу, эсгий зэргийг ашиглан монгол уламжлал, монгол ахуйг илтгэсэн бүтээл хийхийн зэрэгцээ дэргэдээ цэцэрлэг ажиллуулдаг аж. Энэхүү цэцэрлэгт 2-6 насны 30 гаруй хүүхэд хүмүүждэг ч одоогоор төрөөс хувьсах зардал авч чадахгүй байгааг тус төвийнхөн нэр дэвшигчид учирлав. 



Монгол Улсын эмзэг бүлгийн иргэдийн сайн сайхны төлөө бие сэтгэлээ зориулан ажиллаж буй “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр Г.Амарсайхан нарт талархаж буйгаа нэр дэвшигч М.Энхболд илэрхийлсэн юм. Төрийн тэргүүнд өрсөлдөж буй нэр дэвшигчдээс Ерөнхийлөгч болох туршлагатай, чадвартай, хариуцлага үүрч чадах хүн нь Миеэгомбын Энхболд учраас хамт олноороо дэмжиж байгаа ажээ. Түүний  дэвшүүлсэн “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөрт жижиг дунд үйлдвэрлэл болон гарааны бизнесийг төрийн бодлогоор дэмжихээр тусгасанд тэд талархаж байлаа.









Ю.Сүрэн

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал