Монгол залуусын хамтын бүтээл “Enkhbold2017” цахим брэнд

2017 Оны 6 Сарын 15

Интернэт дэх цахим хуудас, бүтээгдэхүүний дизайныг дэлхийн хэмжээнд урладаг “Бату Дижитал” болон мэдээлэл технологийн салбарын ирээдүйг тодорхойлж буй “AR” технологийг Монголдоо анхлан нэвтрүүлэгч “Аргун”, Маркетингийн гуравдугаар үеийн концепц, стратегиар ажилладаг “Ашид” хэмээх гурван багийн авьяслаг залуучууд нэгдэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын цахим дэмжигчдэд зориулан “Enkhbold2017” брэнд бүтээх санал тавьжээ. Ерөнхийлөгчийн сонгуулиар дамжуулан дэлхийн хэмжээний технологийг таниулах, үе тэнгийнхээ залуучууддаа урам зориг өгөх зорилгоор тавьсан тэдний саналыг нэр дэвшигч М.Энхболд уриалгахан хүлээн авч өөрийн Enkhbold2017 цахим брэндийг бий болгоод байна.

Түүний вебсайтын тухайд:

Түүний вебсайтын дизайныг хийхдээ хувь хүний зан характерийг гаргаж өгөхийг зорьжээ. Нэг ёсондоо тухайн вебсайтад хандах , М.Энхболд гэж хүнтэй харьцах хоёр танд ижил мэдрэмж төрүүлэх ажээ. Нэр дэвшигч М.Энхболдод гэр бүл нь туйлын үнэ цэнэтэй. Хэдийгээр төрийн өндөр хариуцлагатай алба хашдаг ч цаг зав гарган ач зээ нартайгаа тоглож наадах, тэдэндээ шинэ зүйлс зааж сургахаас эхлээд амьдралын олон саад бэрхшээл, даваа нугачааг хамт туулж зөв чиглүүлж өгөхөөс хэзээ ч цааргалдаггүй нэгэн. Гэр бүлээ гэх энэ эрхэм чанар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар Монголынхоо нийгэмд үнэт зүйлс ёс суртахууны үлгэр жишээ дуурайлал болох учиртай. Мөн нэр дэвшигч маань мөрийн хөтөлбөрөө Монгол гэрийн иж бүрдэлээр томъёолсон бөгөөд мөрийн хөтөлбөрийн талаар вебсайтаас маш эвтэйхэн байдлаар  та мэдээлэл авах боломжтой.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал