“Бүгд НЭГ” сошиал давалгаанд нэгдэцгээе

2017 Оны 6 Сарын 15

“Бүгд НЭГ” хөдөлгөөнийг сонгууль гэдэг намаараа, жалга довоороо, хамаатан саднаараа хуваагдахыг хөхүүлэн дэмждэг бус эсрэгээрээ эв нэгдэлтэй байхыг, хамтдаа хийж бүтээх , иргэн бүр дуу хоолойгоо илэрхийлэхийг урамшуулдаг зүйл байгаасай гэдэг үүднээс санаачилжээ. Тус хөдөлгөөнд жүжигчин Т.Бархүү, Г.Ундармаа зэрэг олны танил эрхмүүд нэгдсэн ба залуучууд сошиал орчинд олноороо давалгаалан нэгдсээр байна. Тус хөдөлгөөнд нэгдэхийг хүсвэл www.enkhbold2017.mn вебсайтад хандаж өөрийн фэйсбүүк, твиттер профайл зураг чинь солигдох болно. Тус хөдөлгөөний сүлд дууг хүүхэд залуучуудад шинэлэг өнгө төрхөөрөө танигдсан реппер NMN амилуулсан бөгөөд клип нь тун удахгүй олон нийтэд хүрэх юм байна. Та www.enkhbold2017.mn вебсайтад зочилж өөрийн фэйсбүүк, твиттер профайл зургийг #БүгдНЭГ логогоор тамгалан энэхүү санаачлагыг уухайлаарай.

Эвтэй Монголын төлөө уриатай #БүгдНЭГ сошиал давалгаанд нэгдэцгээе!

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал