Хоймор нутгийнхны сонголт: Эв нэгдэл, ээлтэй бодлого

2017 Оны 6 Сарын 14

“Эвтэй Монгол, ээлтэй төр” бол Энхболд даргын зөвхөн энэ удаагийн сонгуулийн уриа биш. Энэ бол Миеэгомбын Энхболд гэж хүний амьдралынх нь мөрдлөг, уриа гэж ойлгож байна”. Хоймор нутагт болсон нэр дэвшигчийн уулзалтыг нээж нутгийнхны итгэлийг хоёронтоо хүлээн УИХ-д сонгогдсон Л.Энх-Амгалан гишүүний ийнхүү онцлон хэлсэн үгийг цугласан олон халуун алга ташилтаар мялаалаа.

МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг тэргүүлж таван намыг зангидаж ажиллахдаа Хөвсгөлийн дөрвөн сайдтай нэг баг болон ажиллаж байсан юм. Тэрбээр тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэгч, эх оронч Хотгойдын Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг тохиолдуулан босгосон морьт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсний дараа Хөвсгөлийн ард түмэнтэй уулзсан нь энэ. Эвийн бэлгэдэл болсон хоймор нутгийнхан эеэ зангидаж, эх орноо хөгжүүлэхийн тулд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дараагийн Ерөнхийлөгч хэмээн итгэл үзүүлж байна.


М.Энхболд Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа эдийн засгийг хоёр дахин өсгөж, ажлын байр, цалин, тэтгэвэр, валютын нөөц, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэн олгох зэргээр иргэддээ ээлтэй төрийн бодлогыг хэрэгжүүлсэн. Нийтдээ 90 сумыг эрчим хүчний эх үүсвэртэй холбосон. УИХ-ын даргаар нэг жил ажиллах хугацаанд Монгол Улсын парламент анх удаа Ахмад настны тухай хуулийг баталж, ахмадууд “Насны хишиг” авч эхэлсэн, анх удаа Залуучуудын хөгжлийн тухай хуультай болсон гээд ард иргэддээ ээлтэй олон шийдвэр гаргасан. Тиймээс эвтэй Монголыг цогцлоож, ээлтэй төрийг төвхнүүлж чадах Миеэгомбын Энхболдыг дэмжин сонгох учиртайг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан онцолж, эвтэй дөрвөн амьтан “Тумбааш” бурхны хөргийг хөвсгөлчүүдийнхээ өмнөөс дурсгав.


Нэр дэвшигч мөрийн хөтөлбөртөө Ерөнхийлөгчийн дэргэд Үндэсний зөвшилцлийн механизмыг бий болгож ажиллахаар тусгасан. Хоймор нутгийг хөгжүүлж буй нэг чухал салбар бол аялал жуулчлал. Хөвсгөлчүүдийн төдийгүй Монголын, цаашлаад дэлхийд гайхагддаг байгалийн хосгүй үзэсгэлэнт Хөвсгөл далайг хамгаалах асуудлыг төрийн бодлогоор дэмжих учиртай. Тиймээс Хөвсгөл далайг төрийн тахилгатай болговол илүү өндөр төвшинд хамгаалах боломж нээгдэхийн зэрэгцээ зүй зохистой ашиглах, аялал жуулчлал хөгжүүлэхэд шинэ гарц, боломж нээгдэх юм.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал