Баянзүрх дүүргийн МАН-ын байгууллагын идэвхтэн сонгуультнуудын зөвлөгөөн боллоо

2017 Оны 4 Сарын 26

2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр нийс­лэлийн Баянзүрх дүүргийн МАН-ын байгууллагын идэвх­тэн сон­гуультны зөвлөгөөн боллоо. Тус зөв­лө­­гөөнд Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүд, намын үүрийн идэвхтэн сонгуультан нийт 1175 хүн оролцсон байна.

Зөвлөгөөнийг нээж Баянзүрх дүүр­гийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан "Итгэл­цэл-Эв нэгдэл-Хариуцлага" илт­гэ­лийг сонор­дуулж, дүүргийн МАН-ын дотоод ажлыг чанаржуулах, удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд бэлт­­­гэж, идэвхтэй оролцох талаар илтгэлдээ дурьдлаа.

Энэ үеэр эрхэлж байгаа салбартаа амжилт гаргасан 81 хүн салбарын яам­ны тэргүүний ажилтнаар, МАН-ын үйл хэрэгт идэвхтэй ажиллаж ирсэн нэр бүхий 140 хүн намын шагналаар, "Тусгаар тогтнолын одон"-гоор 28 хүн шагнагдсан байна. 

Уг зөвлөгөөнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нийслэлийн ИТХ-ын дарга, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, УИХ-ын гишүүн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Саранчимэг, Баянзүрх дүүргээс сонгогдсон нийслэлийн ИТХ,  дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид орол­цон МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт  болон санаачилсан хуулийн тө­сөл, хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар тайлан мэдээллийг хүргэлээ. 

БЗД-ийн МАН-ын хорооноос зохион байгуулсан уг зөвлөгөөнд оролцсон намын гишүүд өөрсдийн санал бодлоо илэрхийлж, Ерөнхий­лөгчийн сон­гуульд МАН-аас нэр дэвшигчийг бүхий л талаараа дэм­жин оролцож ялалт байгуулахад хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байлаа.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал