Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд эмгэнэл илэрхийллээ.

2017 Оны 4 Сарын 6
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын метронд болсон террорист халдлагын улмаас хүний амь нас хохирсонтой холбогдуулан Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенко, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин нарт эмгэнэл илэрхийлж, захидал илгээлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга эмгэнэлийн захидалдаа, Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын метронд болсон террорист халдлагын улмаас Оросын найрсаг ард түмэнд хүнд гарз хохирол учирч, гэм зэмгүй олон хүний амь нас харамсалтайгаар үрэгдэж, шархдаж гэмтсэн явдалд Монгол Улсын Их Хурал, Монголын ард түмний өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье. 

Олон улсын терроризм болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тууштай тэмцэл явуулж буй ОХУ-ын хүчин чармайлтыг Монгол Улс бүрэн дүүрэн дэмжиж буйгаа дахин илэрхийлье.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал