МАН-д 150 гишүүн шинээр элслээ

2017 Оны 2 Сарын 26

2004 оноос эхлэн УИХ "Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулан жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдрийг "Эх орончдын өдөр" болгон тэмдэглэж байхаар болсон байдаг.
Энэ жилийн хувьд энэхүү өдөр сар шинийн баяртай давхцаж буй учраас өнөөдөр тэмдэглэж байна.


Үүнтэй холбогдуулан өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд МАН-ыг үндэслэгч, Их жанжин Д.Сүхбаатарын ачанцар О.Намуундаваа, С.Пүрэвсүрэн, О.Баяр, МУГТ, Боксын дэлхийн аварга Ч.Цэвээнпүрэв, Шатрын их мастер Ц.Батчулуун тэргүүтэй 150 хүн МАН-д гишүүнээр элссэн юм.
Гишүүн элсүүлэх ёслолын арга хэмжээнд МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
Дашрамд өгүүлэхэд МАХН-ын 10 гишүүн МАН-д элсэн орсон юм.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал