"Эх орончдын өдөр"-ийг ням гарагт тэмдэглэнэ

2017 Оны 2 Сарын 23


Улс төрийн ууган хүчин МАН байгуулагдсаны 96 жилийн ой, "Эх орончдын өдөр"-ийг ням гарагт тэмдэглэн өнгөрүүлнэ.
"Эх орончдын өдөр"-ийг жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жилийн хувьд сар шинийн баяртай давхцаж буй учраас битүүн буюу энэ сарын 26-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
"Эх орончдын өдрийн хүрээнд МАН-д шинэ гишүүн элсүүлэх үйл ажиллагаа Тусгаар тогтнолын ордонд болох бол 10.30 цагт Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол болох юм байна. Түүнчлэн 11 цагаас Тусгаар тогтнолын ордонд баярын арга хэмжээ зохион байгуулагдах ажээ.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал