-
МАН-ын УЗ-ын шинэ бүтэц батлагдаж, Газрын дарга нар томилогдлоо
2017 Оны 1 Сарын 25
-
МАН-ын Удирдах Зөвлөл өнгөрсөн удаагийн хуралдаанаар МАН-ын УЗ-ын шинэ бүтэц бүрэлдэхүүнийг баталлаа. Шинэ бүтцээр МАН-ын УЗ-ын ажлын алба Улс төр намын байгуулалтын газар, Хэвлэл мэдээлэл, технологи, олон нийттэй харилцах газар, Хууль, эрх зүйн газар, Нийгэм эдийн засгийн бодлогын газар, Сан хөрөнгийн газар, Гадаад харилцааны алба, Хүний нөөцийн албатай байх юм. Ингэснээр МАН –ын УЗ-ын ажлын алба нийт таван газар, хоёр албатайгаар ажиллах аж.
МАН-ын УЗ-ын ажлын албаны дарга нар
- Улс төрийн намын байгуулалтын газрын дарга- Б.Баярбаатар
- Хэвлэл мэдээлэл, технологи, олон нийттэй харилцах газрын дарга- Г.Ганбаяр
- Хууль эрх зүйн газрын дарга- Р.Саруул
- Нийгэм эдийн засгийн бодлогын газрын дарга- Д. Өнөрболор
- Сан хөрөнгийн газрын дарга- Г.Бат-Эрдэнэ
Т.Улаан