Сурагчдын амралтын хугацааг сунгах тухай

2017 Оны 1 Сарын 18

Цаг агаарын хүйтрэлтэй холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг сунгах шийдвэр гарсан. БСШУСЯ, ЭМЯ, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Боловсролын газрын удирдлагууд уг асуудлаар хэлэлцээд сурагчдын амралтыг сунгах сайдын тушаал гарсан юм. Томуу, томуу төст өвчний гаралт буурч байгаа ч цаг агаарын хүйтрэлээс шалтгаалж, томуугийн өвчлөл дахин нэмэгдэж магадгүй учраас урьдчилан сэргийлэх зорилгоор ийм арга хэмжээ авсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүүлийн: НИЙСЛЭЛ

Онцлох: НИЙСЛЭЛ