М.Энхболд: Үндсэн хууль бол Монголын нийт ард түмний оюун санааны хамтын бүтээл

2017 Оны 1 Сарын 18

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүндэтгэлийн уулзалт өнөөдөр /2017.01.13/ Төрийн ордны Их танхимд боллоо.

Үндсэн хуулийн батлалцаж явсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд өнөөдрийн хүндэтгэлийн уулзалтад хүрэлцэх ирсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга М.Энхболд оролцож, үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Улсын Бага Хурал Үндсэн хуулийн төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсний дагуу 700 гаруй байгууллага, хамт олон, 900.000 гаруй хүн оролцож, 415 мянган хүн саналаа хэлсэн байдаг. Үндсэн хуулийн төслийг Улсын Бага Хурал хоёр удаа нарийвчлан хэлэлцэж, Ардын Их Хуралд оруулсныг 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нээгдсэн БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаан 76 хоног шүүн нягталж, 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутад Монгол Улсын Үндсэн хуулийг эцэслэн баталсан билээ. Хуулийн төслийг хэлэлцэх явцад АИХ-ын депутатууд төдийгүй иргэд ч санал сэтгэгдлээ илэрхийлсээр байсан юм.

Энэ утгаараа Үндсэн хууль бол Монголын нийт ард түмний оюун санааны хамтын бүтээл билээ. Ардчилал, хүний эрхийн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг тусгасан, улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтносон байдлыг бүрэн баталгаажуулсан, ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдлыг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болохыг хуульчлан, нийгэм, улс төр, эдийн засгийн шинэ харилцааны үндсийг тодорхойлон, Монгол орон, монголчуудын ирээдүйн чигийг заасан, түүхэн ач холбогдолтой хууль бол 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хууль байлаа. Өнгөрсөн 25 жилд Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоо, харилцаанд гарсан хувьсал өөрчлөлт, хөгжлийн өнөөгийн дүр төрх, олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүнд нь шинэ Үндсэн хуулийн тулгуур үзэл санаа, үндсэн зарчмууд зөв чиг баримжаатай болсныг батлан харууллаа.

Нөгөөтэйгүүр ардчилсан тогтолцоотой дэлхийн улс түмнүүдийн Үндсэн хуулийн сайн жишиг, нийтлэг түвшинд хүрсэн, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг шингээсэн, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт, дэвшлийг агуулсан, Монгол дахь ардчиллын баталгаа болж чадсан гэж эрдэмтэн судлаачид дүгнэн үздэг билээ. Монголчууд хэнээс ч хараат бусаар, өөрсдөө боловсруулж, өөрсдөө шүүн тунгааж, өөрсдөө гардан эх барьж авсан, нийгмийн нэг байгууллаас өөр цоо шинэ байгуулалд шилжин орох, энэ түүхэн сонголтоо эрх зүйн хувьд баталгаажуулах чин эрмэлзлийн илэрхийлэл нь энэхүү Үндсэн хууль болсон билээ.  Монголчууд хэрэгтэй цагтаа нэгдэж чадсаны илэрхийлэл, шинэ, ардчилсан төрт улсыг эмхлэн цогцлоож, эх орныхоо ирээдүйн сэргэн мандал, хөгжил дэвшлийн төлөө хамгийн чухлыг хийж, хэрэгжүүлж байна гэсэн бат үнэмшил нь энэхүү шинэ Үндсэн хуулиар биежин баталгаажсан билээ. Түүнчлэн “Үндсэн хуулийн өвийн тухай” хуультай болох талаарх үзэл бодол ч анхаарвал зохих асуудал мөн” хэмээн онцлов.

Энэхүү хүндэтгэлийн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 он арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 170 дугаар зарлигаар Бадарчийн Дэмбэрэл, Рэнцэнхорлоогийн Ёндондэмбэрэл, Донидын Найдан, Пүрэвийн Нямсүрэн, Даржаагийн Пүрэвдорж, Шаравын Цэнджаргал, Дамдины Шагдар, Пуужингийн Энхсайхан нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Улсын Их Хурлын дарга М.Энхболд гардууллаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Бидэнд ирсэн санал хүсэлтүүд:

Сайнаа МАН-ын залуу гэр болон 4 өөс дээш хүүхэдтэй айлыг хамгийн түрүүнд орон сууцжуулна гэсэн мөрийн хөтөлбөрийг дэмжиж байгаа. Мөн гэртээ суугаад хүүхдээ хардаг эмэгтэйчүүдийг дэмжих бодлогуудыг дэмжиж байна. 86989547
Билгүүн Би ирээдүйд улс орноо нуруундаа үүрч явах Монгол улсын залуу иргэн. Би хариуцлагатай зөв хүн байж, өөрийн хийж чадах зүйлээрээ улс орондоо хувь нэмэрээ оруулна. Намайг эх орондоо амар тайван ажиллаж амьдрах боломжийг МАН бүрдүүлж чадна гэдэгт итгэж байна . 88974841 muunuu_1@yahoo.com
Саруулгэрэл Монгол Ардын намынханд итгэж байна. Та бүхэн ялж байж ард олон арай амар жимэр амьдарна гэдгийг өнгөрсөн 4 жил маш сайн ойлгож авлаа. Та бүхэнд амжилт хүсье saynaa_nu@yahoo.com
register-РХ93072611 МАН-д итгэж байна. Туршлагаараа ч боловсон хүчнээрээ ч тэр МАН яалт ч үгүй илүү нам. Нийслэлчүүд та бүхэн дахиж битгий алдаарай гэж захимаар байна аа 99197042 vinsanity.vinsanity@yahoo.com
register-РХ93072611 Амжилт хүсье. МАН заавал ялаарай. Өнгөрсөн дөрвөн жил ард түмний амьдрал үнэхээр хүнд хэцүү болж, өдөр хоногийнхоо хоолноос илүүг бодож чадахгүй хэмжээнд хүрлээ. Уг нь үндэстэн мөрөөдөлтэй бол улс хөгжинө гэдэг. Ингэж ард түмэн нь хоолоо яая даа гэж бодоод өдөр хоногийг өнгөрөөгөөд байхаар яаж улс орон маань хөгжих билээ дээ. Та бүхэн ялж улс эх орон, ард түмэндээ ээлтэй бодлого хөтөлбөрөө сайн хэрэгжүүлээрэй. Би МАН-ын нэр дэвшигчид санал аа өгнө. 99197042 vinsanity.vinsanity@yahoo.com
otgonbayr Сайн байна уу? Би танай намыг дэмждэг залуу байна аа. Та бүхнийг дэмжиж туслахад бэлэн байгаагаа илэрхийлж байна аа. 95209817 oodko_zurg@yahoo.com
С.Амаржаргал Цахим нам хэсгээр чинь танай намд бүртгүүлсэн. Нэлээд удаж байна. Одоог болтол эргэж холбоо барьсангүй. Намын батлахаа авсангүй. БИ бодохдоо эргэж холбоо бариад намын үүрээр дамжуулаад батлахаа авна гэж бодсон юм 99962531 Amaraa1107@gmail.com
gombojav Боловсролоо танихгүй хэлбэрдэж өдийн боллоо. Уг нь << хөгжил >> ухагдуунаар дамжиж байж боловсролоо ойлгох байсан.Хүний хөгжлийн асуудал 1963;2010 онд ЗГ бодлого болон дэвшсэн ч хэрэгжүүлж чадалгүй өдийн боллоо. Ажлаа юунаас эхлэх байж вэ? Бүтцийн болон технологийн ямар шинэчлэл хийх вэ? асуудлаар илтгэл хээлцүүлье. Зохион байгуулахыг хүсье. 99286745 go.gombojav@yahoo.com
Мөнхбаяр Сайн байна уу Манай Мөнх ноос нөхөрлөл өвөлжилт хүндэрч байгаа аймгийн малчиддаа зориулж монгол хонины ноосоор болон зузаан цулхайгаар малын нэмнээ, төлийн элгэвч, төлийн уут, бээлий зэргийг үйлдвэрлэж байна. манай нөхөрлөл нь хямралын үед ажлын байраа хадгалж үлдэх зорилготойгоор өндөр ашиг харалгүйгээр хамгийн боломжит үнээр нийлүүлж байна. Орон нутгийнхаа малчидад тусалж дэмжих сонирхолтой байгаа аж ахуй нэгж, хувь хүмүүс байвал хамтарч ажиллахад таатай байх болно. 99063726 muugii_3726@yahoo.com
Gantulga Цахим нам гэснээр намд элсэх өргөдлөө өгсөн хариу алга байна. 88048801 88048801 gantulga_0411@yahoo.com
Ирсэн захиас »