МАН: Ирцээ бүрдүүлж хариуцлагатай ажиллана

2016 Оны 12 Сарын 20

МАН-ын бүлэг хуралдлаа. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийсэн юм.

Бүлгийн хурлаар гурван асуудал хэлэлцсэн байна. Нэгдүгээрт, Сонгуулийн тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хууль, Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэх асуудлаар саналаа солилцсон байна. Ингээд дээрх хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэхийг судлах ажлын хэсэг байгуулахаар болжээ. 

  • Сонгуулийн тухай хууль өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат

  • Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан

  • Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн

  • Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа

Хоёрдугаарт, Туул голын сав газрыг тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг олонхийн бүлэг хөндөж ярьсан байна. Ингээд Туул голын сав газартай холбоотой УИХ-ын тогтоол, шийдвэр болон цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байгаа нөхцөл байдалд хяналт тавьж ажиллах ажлын байгуулахаар болжээ. Ажлын хэсгийг УИХ-ын дарга М.Энхболд томилолтоос ирсэний дараа томилох юм байна.

Гуравдугаарт, Бүлгийн ирцтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Цаашид гишүүдийн ирц, хариуцлагын асуудлаар нэгдсэн ойлголтод хүрсэн гэж УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хэллээ.

Т.ДАВААНЯМ

Сүүлийн: УЛСЫН ИХ ХУРАЛ

Онцлох: УЛСЫН ИХ ХУРАЛ