Нийслэлийн 2017 оны төсөв батлагдлаа

2016 Оны 12 Сарын 12

Нийслэлийн ирэх 2017 оны төсвийг НИТХ хэлэлцэн хуулийн хугацаандаа буюу өнгөрөгч баасан гаригт баталсан билээ. Хотын төсвийн нийт орлогыг 542.1 тэрбум төгрөг байхаар баталсан. Хэрвээ дүүргүүд төсвөө батлахдаа хотын төсөвт төвлөрүүлэх орлогыг зохих дүнгээр баталвал нийслэлийн нийт орлогын төсөв 656.2 тэрбум төгрөг байх юм. Харин хотын шуудын 2017 оны төсвийн жилд зарцуулах төсвийн нийт зарлагын хэмжээг 601.5 тэрбум төгрөгөөр баталсан байна. Мөн нийслэлийн төсвөөс 2017 онд Улсын төсөвт шилжүүлэх орлогын хэмжээг 89.4 төгрөгөөр баталсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ирэх оны нийслэлийн төсвийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.

Сүүлийн: НИЙСЛЭЛ

Онцлох: НИЙСЛЭЛ